Манай цахим хуудсанд тавтай морилно уу


Монголын байгаль, нүүдлийн соёлын үзэсгэлэн Ибараки мужид гарч байна

Японы Ибараки мужийн Байгалийн музейд “Монголын тал нутаг- Цэцэг, хонь ба нүүдэлчин ард түмэн” сэдвээр үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн үндсэн 4 бүлэг /тал нутгийн байгаль, тал нутгийн судалгаа, тал нутаг ба хүн, тал нутгийн ирээдүй/ сэдэвт хуваагдаж, Монголын тал хээр нутгийн онцлог талыг далайгаар хүрээлэгдсэн арлын япончуудад харуулахыг зорьжээ.
дэлгэрэнгүй

“Хаврын баяр 2016” наадам болов

Монгол улсыг Япон улсад сурталчилдаг “Хаврын баяр“ уламжлалт наадам энэ оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болов. 16 дахь жилдээ болж байгаа энэхүү наадмыг хоёр өдрийн турш нийт 60 мянга гаруй хүн үзэж сонирхож Монгол улсын соёл, зан заншилтай танилцав.
дэлгэрэнгүй

Яхико, Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдав

Энэ оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нийгата мужийн Яхико тосгонд “Яхико, Монголын найрамдлын нийгэмлэг” байгуулагдав. Нийгэмлэгийг үүсгэн байгуулах ёслолын арга хэмжээнд Ниигата муж, тосгоны удирдлага оролцож, Элчин сайд С.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүлэв.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газар газар хөдлөлтөд нэрвэгсдэд 50 мянган ам.долларын тусламж үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Кумамото, Ойтагийн газар хөдлөлтөд нэрвэгсдэд 50 мянган ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв. Японтой хамтран ажилладаг Монголын олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дундгазар хөдлөлтөд нэрвэгсдэд туслах хандивын аян өрнөөд байна. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон гамшигт нэрвэгсдэд мөнгөн хандив өргөв.
дэлгэрэнгүй

Талархлын бичиг гардуулав

Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр 5 ширхэг бөөрний аппарат бэлэглэсэн Токүшүкай гурппын удирдах зөвлөлийн гишүүдэд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханаас ирүүлсэн Талархлын бичиг, дурсгалын зүйлийг Элчин сайд С.Хүрэлбаатар 4 дүгээр сарын 25-ны өдөр ЭСЯ-нд гардуулав.
дэлгэрэнгүй

Японы морин хуурч Нагиса “Найрамдал” медалиа мялаах тоглолт хийв

Японы морин хуурч Нагиса өнгөрсөн онд шагнуулсан “Найрамдал” медалиа мялаах тоглолтыг 4 дүгээр сарын 25-нд хийв. Тэрээр хөөмий, морин хуурч Б.Оргилболдтой хамтран монгол ардын болон зохиолын дуу хөгжмүүдийг тоглов. Тоглолтыг 150 гаруй хүн үзэж сонирхов.
дэлгэрэнгүй

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Наошима, Т.Мики нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Наошима, Т.Мики нарыг өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзлаа.
дэлгэрэнгүй