Манай цахим хуудсанд тавтай морилно уу


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулиар саналаа өгөх сонгогчдын нэрсийн жагсаалт

Японы Либерал Ардчилсан намын гишүүд хандив өргөв

Японы Либерал Ардчилсан намын Ибараки муж дахь Хорооны Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга А.Иизүка, Ажлын албаны дарга К.Иший, Ажлын албаны гишүүн К.Вада, Т.Ёшизава нар энэ сарын 15-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатартбараалхаж, тус бүлгээс Монгол дахь өнгөрсөн өвлийн зудын хохирлыг арилгахад зориулж 200 мянган иен хандивлав.
дэлгэрэнгүй

Токио хотноо “Хаврын баяр-2017” наадам өргөн хүрээнд зохион байгуулагдлаа

Япон дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй, Япон дахь монгол иргэдийн хамгийн өргөн хүрээнд хамарч, Монгол улсыг сурталчлан таниулдаг далайцтай арга хэмжээ болох “Хаврын баяр” наадамэнэ сарын 3,4-ний өдрүүдэд Токио хотын Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Япон улсын Гадаад хэргийн яам, Токио хотын Нэрима дүүргийн захиргаа, МИАТ болон Монгол улстай найрамдал, соёлын хүрээнд хамтран ажилладаг Япон, Монголын олон нийтийн байгууллага, хувь хүмүүс дэмжлэг үзүүлжээ /”Хаврын баяр” арга хэмжээний цахим хуудас http://harumatsuri.net/ /
дэлгэрэнгүй

Японд монголын докторын оюутан, судлаачид чуулав.

Өнөөдөр Монгол Улсаас Япон улсад оршин суугч иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар 7636 монгол иргэд Японд оршин сууж байсны дотор визийн ангиллаар их дээд сургуулийн багш 28, өндөр мэргэшлийн инженер 8, өндөр мэргэжлийн ажилчин 5, компанийн удирдах ажилтан 53, эмч 6, судлаач 6, технологийн болон хүмүүнлэг, олон улсын харилцааны ажилтан 859, дадлагажигч ажилчин 774, урлагийн ажилтан 26, оюутан 2705, гэр бүлийн гишүүд 1361, цагаач иргэн 938, япон хүнтэй гэрлэсэн 410, байнгын оршин суугч иргэн 236 тус тус байсан статистик мэдээ гарчээ.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна. Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байхшаардлагатай.

• Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,

• Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,

• Япон Улс дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ доорх линк-ээс СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч /ТАТАЖ АВАХ/ бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЕКГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

дэлгэрэнгүй

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойд зориулсан арга хэмжээ Токио хотноо эхлэв

Монгол, Японы хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээ Токио хотын Улсын эрдмийн их театраас гараагаа эхлүүлэв. Тус театрын тайзнаа Токио Комаки балетээс Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Хунт нуур” бүжгэн жүжгээ тоглов.
дэлгэрэнгүй

板橋区とモンゴル国の「文化・教育交流協定」締結20周年を記念したイベント「バヤルララーモンゴル!」開催

10月31日(月)~11月11日(金)まで、板橋区とモンゴル国の「文化・教育交流協定」締結20周年を記念したイベント「バヤルララーモンゴル!」が、駐日モンゴル国大使館の後援により開催されました。
дэлгэрэнгүй