Mонгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль, зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамд хоорондын Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль, зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамд хоорондын Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурах айлчлал 2017 оны 12 дугаар сарын 20-22-нд болж өнгөрөв. Тус айлчлалын хүрээнд Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като, Гадаад ур чадварын дадлагажигчийн асуудал хариуцсан төрийн байгууллага /OTIT/-ын ерөнхийлөгч Ё.Сүзүки-тэй албан ёсны уулзалт хийж, ЖИТКО байгууллага, хүлээн авагч нийгэмлэг, компанийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт зохион байгуулж, Монгол дадлагажигч ажилчдын ажлын байр, нөхцөл байдалтай танилцав.
дэлгэрэнгүй

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзав

Түр хамаарагч Д.Батжаргал Шизүока мужийн Яаэзү хотод бэлтгэл хийхээр ирсэн Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзав. Энэ удаад нийт 13 тамирчин Яаэзү хотод 9 хоногийн турш бэлтгэл хийж, Аояама их сургуулийн дэргэдэх чөлөөт бөхийн багтай хамтарсан бэлтгэл хийх юм.
дэлгэрэнгүй

Мүсашимүраяама хотод ажиллав

Түр хамаарагч Д.Батжаргал 1 дүгээр сарын 17-ны өдөр Мүсашимүраяама хотод ажиллаж, Парламентын Төлөөлөгчийн танхимын гишүүн С.Кихара, тус хотын дарга М.Фүжинотой нартай уулзав. Тус хот нь Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хост таун” хөтөлбөрт хамрагдаж, Токио 2020 зуны олимпийн наадмын үеэр Монголын баг тамирчдыг хүлээн авах, бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгтэй цаашид хамтран ажиллах юм.
дэлгэрэнгүй

"Инвест Монголиа Токио-2017" олон улсын чуулга уулзалт эхэллээ

Япон Улсын Токио хотноо "Инвест Монголиа Токио-2017" олон улсын чуулга уулзалт эхэллээ Чуулганыг Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн Япон Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши, Япон дахь ЭСЯ-ны Түр хамаарагч Д.Батжаргал нар нээж үг хэлэв. "Инвест Монголиа Токио-2017" чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш тасралтгүй Токио хотноо зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн чуулганд гадаад дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Засгийн Газрыг төлөөлж тус чуулганд Монгол банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэтийн төлөв, хөгжлийн бодлогын талаар 12 илтгэл тавигдаж 8 хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол Улсын зүгээс хөрөнгө оруулалт хийх төлөвтэй салбарууд тэр дундаа банк санхүү, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн талаарх шинэчилсэн мэдээллийг танилцуулах юм.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 [30]