"Бизнесийн Дээд Хэмжээний уулзалт 2015"

Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийг дэмжих зорилгоор "BUSINESS SUMMIT" бизнесийн дээд хэмжээний уулзалтыг 2015 оны 6 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
дэлгэрэнгүй

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны хоёрдугаар сард Япон Улсад айлчлах үеэр гарын үсэг зурж УИХ 2015 оны 2 дугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээрийг соёрхон баталсан билээ.
дэлгэрэнгүй

Батлан хамгаалах салбарт Япон улстай хамтран ажиллахыг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх эсэх талаар хэлэлцлээ.
дэлгэрэнгүй

Монголд япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхлээд 40 жил боллоо

Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойд зориулж өнгөрсөн баасан гаригт МУИС, Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол дахь япон хэлний боловсролын 40 жилийн ойн комисс хамтран “МОНГОЛ ДАХЬ ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, ЯПОН СУДЛАЛ -ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
дэлгэрэнгүй

Япон Улстай энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Батлан Хамгаалах яаманд боллоо.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг “Бостон балет” компанийн уран бүтээлчдийн хамт Токио хотод тоглоно

Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг “Бостон балет” компанийн уран бүтээлчдийн хамт “Star Gala” тоглолтоо 6 дугаар сарын 26-ны өдөр Токио хотноо тоглох гэж байна.

Тоглолтын талаарх мэдээллийг дараах холбоос линкээс үзнэ үү. ( http://www.komakiballet.jp/?cat=3)
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »