Монгол Японы олимпийн хороод хамтран ажиллана

Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Японы Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэда нар олимпийн хороод хоорондын хамтын ажиллагааны гэрээнд Токио хотноо гарын үсэг зурлаа.
дэлгэрэнгүй

Монгол бичгийн уран татлагын үзэсгэлэн Нийгата хотод гарч байна

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Нийгата хотын захиргаатай хамтран зохион байгуулж буй "Монгол бичгийн уран татлагын үзэсгэлэн"-гийн нээлт 2015 оны 9 дүгээр сарын 12 өдөр Нийгата хотын "Чисокү" урлагын музейд боллоо.
дэлгэрэнгүй

Монгол, Японы харилцаанд хувь нэмэр оруулсан япон иргэдийг шагнав.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын зарим иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулах ёслол Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд 9 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.
дэлгэрэнгүй

Токио хотын захирагч Ё.Масүзоэ Элчин сайд С.Хүрэлбаатарыг хүлээн авч уулзав

Токио хотын захирагч Ё.Масүзоэ Элчин сайд С.Хүрэлбаатарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Ё.Масүзоэ захирагч Монгол улс ЗХА-ийн бүс нутаг дахь Японы чухал түнш улс орон болохыг онцлоод цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
дэлгэрэнгүй

Монгол тахийн унага Японд мэндлэв

Токио хотын Тама амьтны хүрээлэнд энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр монгол тахь унагалсан байна.
дэлгэрэнгүй

Элчин сайд С.Хүрэлбаатар “Зууны мэдээ” сонинд ярилцлага өглөө

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар “Зууны мэдээ” сонины “Элчин сайд ярьж байна” буланд Монгол, Японы харилцааны талаар ярилцлага өглөө.
Ярилцлагыг дараах линкээс үзнэ үү. http://zms.mn/s-hurelbaatar-zuun-tumur-zam-barihaar-sanal-soliltsozh-ehelsen/
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 [17] 18 19 20 21 22 23 24 25 26 27 »