Монгол, Фүкүокагийн 3 дугаар семинар Фүкүока хотноо болов

2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монгол, Фүкүокагийн 3 дугаар семинар Фүкүока хотноо боллоо. Семинарыг тус ЭСЯ, "Кюүшюү, Окинава-Монголын найрамдлын нийгэмлэг", Фүкүока дахь манай Өргөмжит консулын газар болон "Япон, Монголын Кизүна нийгэмлэг"-тэй хамтран зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Япон улсын иргэн М.Фүживара монгол хүүхдүүдийн боловсролд зориулан хандив өгөв

Япон улсын иргэн Ш.Фүживара 12 дугаар сарын 3-нд Элчин сайд С.Хүрэлбаатартай ирж уулзан 1 сая иен гардуулав. Ш.Фүживарагийн ээж 75 настай М.Фүживара хүнд өвчтэй бөгөөд монгол хүүхдүүдийн боловсролд хандив өгч буян хийж байгаа юм байна.
дэлгэрэнгүй

Хөрөнгө оруулагчид Токиод чуулав

12-р сарын 9-нд Токио хотноо "Инвест Монголиа Токио" хөрөнгө оруулагчдын 3 дахь удаагийн чуулга уулзалт болж, 350 гаруй хүн оролцов.
дэлгэрэнгүй

“Комаки балет”-ын удирдаач С.Кикүчид талархлын бичиг гардуулав

Энэ онд “Комаки балет” үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар Монголын орчин үеийн балетын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Комаки балет”-ын удирдаач С.Кикүчид 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талархлын бичиг гардуулав.
дэлгэрэнгүй

Морин хуурч А.Дэлгэрмаа, Японы төгөлдөр хуурч К.Фүжи нарын хамтарсан “Монгол классик” тоглолт Токио хотноо болов

Монгол Улсын морин хуурын чуулгын хөгжимчин морин хуурч А.Дэлгэрмаа Японы төгөлдөр хуурч К.Фүжи нарын хамтарсан Монголын нэрт хөгжмийн зохиолчид болох С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Г.Жамьян, Н.Жанцанноров, Б.Шарав нарын бүтээлийн дээжээс бүрдсэн “Монгол классик” тоглолт 12 дугаар сарын 20-ны өдөр Токио хотын JT Art hall-д амжилттай болж өндөрлөлөө.
дэлгэрэнгүй

Монгол, Японы цэвэр эрчим хүчний форум Токио хотноо болов

Монголын Салхины эрчим хүчний нийгэмлэг, Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн нийгэмлэг болон Зүүн хойд Азийн нийгэмлэгээс санаачилж, тус Элчин сайдын яамнаас хамтран 12 дугаар сарын 14-нд Токио хотноо “Монгол, Японы Цэвэр Эрчим хүчний хамтарсан форум” зохион байгуулав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 [22] 23 24 25 26 27 28 »