“Invest Hub Mongolia 2015”

“Invest Hub Mongolia 2015” төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдын нэгдсэн яармаг 2015 оны 1 дүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотод Corporate Hotel & Convention Center-д зохион байгуулагдах гэж байна.
дэлгэрэнгүй

Монгол, Фүкүокагийн семинар болов

Японтой Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх хүрээнд Токио дахь Элчин сайдын яамнаас энэ онд Японы орон нутагт цуврал семинар зохион байгуулж байгаа билээ.
дэлгэрэнгүй

Күмамото, Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдав

Энэ сарын 25-нд Күмамото, Монголын найрамдлын нийгэмлэг Күмамото хотноо байгуулагдав. Элчин сайд С.Хүрэлбаатар найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдсон Күмамото, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга, тус мужийн хурлын гишүүн Х.Араки-д баяр хүргэж, тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
дэлгэрэнгүй

Монгол, Японы зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын ГХЯ–ны АНДОГ-ын захирал Ч.Баярмөнх, Японы ГХЯ –ны Ази, Номхон далайн газрын дарга Ж.Ихара тэргүүтэй төлөөлөгчид Монгол, Японы гадаад харилцаа, батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлаархи “Politico-Military Meeting/PM Meeting” зөвлөлдөх уулзалтыг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хотноо хийв.
дэлгэрэнгүй

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгууль болов

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгууль энэ сарын 14-ний өдөр болов. Сонгуульд намууд 475 суудлын төлөө өрсөлдсөнөөс Либерал ардчилсан нам 291, Ардчилсан нам 73, Шинэчлэлийн нам 41, Комэй нам 35, Коммунист нам 21, Социалист нам 2, Хойч үеийн нам 2, Аж амьдралын нам 2, нам бус дэвшигчид 8 суудал тус тус авав.
дэлгэрэнгүй

"Монгол хөгжмийн баяр" урлагийн тоглолт болно

"Монгол хөгжмийн баяр" урлагийн тоглолт 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 18.30 цагаас Токио хотын Сүмида дүүрэг дэх "Эдо Токио музей"-н танхимд болно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос линкээс үзнэ үү. (http://www.raku.co.jp/mongolfes)
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »