Монголын байгаль, нүүдлийн соёлын үзэсгэлэн Ибараки мужид гарч байна

Японы Ибараки мужийн Байгалийн музейд “Монголын тал нутаг- Цэцэг, хонь ба нүүдэлчин ард түмэн” сэдвээр үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн үндсэн 4 бүлэг /тал нутгийн байгаль, тал нутгийн судалгаа, тал нутаг ба хүн, тал нутгийн ирээдүй/ сэдэвт хуваагдаж, Монголын тал хээр нутгийн онцлог талыг далайгаар хүрээлэгдсэн арлын япончуудад харуулахыг зорьжээ. Тиймээс тус музейн судалгааны баг өвөл, хавар, зун, намар 4 улиралд Монголын тал нутагт очиж , далай мэт төсггөл үгүй үргэлжлэх тал нутгийн сонин хачин ургамал, цэцэгсийн судалжээ. Олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтсэн тус үзэсгэлэнгийн нээлттэй өдөрлөг наадам 7 дугаар сарын 30,31-нд болно. Энэ удаагийн үзэсгэлэн тус музейн 66 дахь удаагийн үзэсгэлэн бөгөөд 9 дүгээр сарын 19 хүртэл үргэлжлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх музейн хаягаар орж харна уу. https://www.nat.museum.ibk.ed.jp/