Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойд зориулсан арга хэмжээ Токио хотноо эхлэв

Монгол, Японы хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээ Токио хотын Улсын эрдмийн их театраас гараагаа эхлүүлэв. Тус театрын тайзнаа Токио Комаки балетээс Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Хунт нуур” бүжгэн жүжгээ тоглов. Комаки балетийн ахлагч С.Кикүчи “Монгол улсын гадаад дотоод улс төр, эдийн засгийн байдал өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Монгол улсад үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг нимгэлэлцэхийн төлөө ийнхүү соёл урлагаар дэмжихсэн гэсэн хатуу шийдвэрийг миний бие гаргасан юм. Энэ удаагийн тоглолтыг Япон, Монголын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойд зориулав. Монгол төдийгүй дэлхий олон оронд балетийн урлагаар дамжуулж хамтын нөхөрлөл, харилцаагаа идэвхтэй өргөжүүлэх болно” гэж онцлон тэмдэглэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойд зориулсан “Хунт нуур” бүжгэн жүжигт Америкийн “Бостон балет”-д ажиллаж буй Монгол улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг тусгай зочноор уригдан бүжиглэв. Комаки балет нь 1946 онд байгуулагдаж, Японд анх удаа “Хунт нуур” бүжгэн жүжгийг дэглэн тавьж байсан түүхтэй. Комаки балет нь дэлхийн олон оронтой балетийн урлагаар хамтран ажиллаж ирсэн, гадаад харилцааг байгуулагынхаа үйл ажиллагааны нэгэн чухал зорилт болгосон байгууллага юм. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор Токио хотноо, мөн 40 жилийн ойгоор Улаанбаатар хотноо тус тус тоглолтоо хийж байсан бол ирэх 6 сард Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан тоглолтыг Улаанбаатар хотноо толилуулах болно.