Японд монголын докторын оюутан, судлаачид чуулав.

Өнөөдөр Монгол Улсаас Япон улсад оршин суугч иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар 7636 монгол иргэд Японд оршин сууж байсны дотор визийн ангиллаар их дээд сургуулийн багш 28, өндөр мэргэшлийн инженер 8, өндөр мэргэжлийн ажилчин 5, компанийн удирдах ажилтан 53, эмч 6, судлаач 6, технологийн болон хүмүүнлэг, олон улсын харилцааны ажилтан 859, дадлагажигч ажилчин 774, урлагийн ажилтан 26, оюутан 2705, гэр бүлийн гишүүд 1361, цагаач иргэн 938, япон хүнтэй гэрлэсэн 410, байнгын оршин суугч иргэн 236 тус тус байсан статистик мэдээ гарчээ. Японд доктор цол хамгаалахаар суралцаж байгаа болон доктор цол хамгаалаад мэргэжлээрээ ажиллаж байгаа өндөр мэргэжлийн судлаачид гэхэд л 160 гаруй хүн байгаа юм. Монголын докторын оюутан, судлаачдын хувьд Япон Улсад суралцснаар эрдэм мэдлэгийн охь болсон өндөр мэдлэг боловсрол олох, судалгаа шинжилгээний ажлын туршлага, арга барилд суралцах, дэлхийд тэргүүлэх эрдэмтдийн судалгаанд хамтран оролцох, өөрийн сонирхсон чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны хөрөнгийн эх үүсвэр олох, хийсэн ажлынхаа үр дүнг дэлхий дахинд таниулах, хэрэглэгээнд нэвтрүүлэх зэрэг олон давуу талыг олж авдаг бөгөөд цаашдаа тэднийг Монгол орны холбогдох байгууллагатай холбох, нөөц бололцоо, чадвар, чадамжийг нь Монгол орны хөгжилд ашиглах шаардлага тулгамдаж байгаа юм. 2017 оны 5 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд “Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм”, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамхамтран “Нэг тэмүүлэл, нэг зорилгын төлөө хамтдаа” уриан дор “Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын эрдэм-шинжилгээний анхдугаар форум”-ыг Токио хотноо амжилттай зохион байгуулав. Хоёр өдрийн туршболж өнгөрсөн форумд Хоккайдо, Кансай, Кюүшү, Канто зэрэг бүс нутгаас анагаах, боловсрол, эдийн засаг, улс төр, геологи, физик, биологи, мал эмнэлэг зэрэг салбараар суралцаж буй 15 залуу доктор, докторантууд хийж буй судалгаа-шинжилгээний ажлын зорилго, явц, үр дүн, ач холбогдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Мөн Японы нэр хүнд бүхий монгол судлаачид болох Тоохокү Их сургуулийн түүх судлалын багш Ока Хироки, Шига Их сургуулийн угсаатан судлалын багшШимамүра Иппэй, Осака Их сургуулийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэгбүс нутгийн судлалын тэнхмийн эрхлэгчИмаока Рёоко нарын тавьсан Монголын манжийн үеийн түүх, Чингисийн тухай монгол-япон-америк-оросын төсөөллийн талаарх харьцуулсан судалгааны үр дүнгийн талаархлекцийг сонсож, судалгааны онол, аргазүйн тэргүүн туршлага солилцож, сурч мэдсэнээ Монгол орондоо нэвтрүүлэх, нутагшуулах, улс орны хөгжил, өрсөлдөх чадвартхувь нэмэр оуулах арга замын талаар дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг хийв. Форумд оролцогсод судлаачдын бүлгэмийн үйл ажиллагааг өргөтгөн холбоо болгон зохион байгуулах, форумын үр дүнгийн талаар тайлан, санал зөвлөмж гаргаж, ЗГ-ын холбогдох байгуулагуудад хандан хүргүүлэхээр шийдвэрлэв. Форумд ГХЯ-ын Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х. Мандахцэцэг оролцож, Монгол Улсын гадаад харилцааны сайд Цэндийн Мөнх-Оргилоос оролцогсдод хандан илгээсэн мэндчилгээг хүргэж, ЗГ-аас хилийн чанад дахь монголын иргэдэд хандан хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, илтгэгчдэд өргөмжлөл гардуулав.