Японы Либерал Ардчилсан намын гишүүд хандив өргөв

Японы Либерал Ардчилсан намын Ибараки муж дахь Хорооны Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга А.Иизүка, Ажлын албаны дарга К.Иший, Ажлын албаны гишүүн К.Вада, Т.Ёшизава нар энэ сарын 15-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатартбараалхаж, тус бүлгээс Монгол дахь өнгөрсөн өвлийн зудын хохирлыг арилгахад зориулж 200 мянган иен хандивлав.
Японы эрх баригч Либерал Ардчилсан намын Ибараки муж дахь Хорооны Япон, Монголын найрамдлын бүлэг нь 2016 оны 9 дүгээр сард Монгол улс, Япон улсын Ибараки муж хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Ибараки мужийн ИТХ-ын 42 гишүүн тус бүлэгт харъяалагдаж байна.