И.ТАКҮКАВАД ТАЛАРХСАН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙГ ГАРДУУЛАВ

Монгол түмний оюун билгийн их өргөө болсон Үндэсний номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын иргэн И.Такүкавад талархсан хүндэт өргөмжлөлийг 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ЭСЯ-нд гардуулав. И.Такүкава нь Японы уран зохиол, соёл, ахуй амьдралын тухай 1600 гаруй ном, сонгодог хөгжмийн 1000 гаруй СD-г Монгол улсын үндэсний номын санд хандивласан юм.