“СЭТГЭЛД ДУЛААН ЯПОН ОРОН” ЗОХИОН БИЧЛЭГ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ДӨРВӨН БҮТЭЭЛИЙН НЭГЭЭР ШАЛГАРАВ

Японы мэргэжлийн ур чадварын сургалт, дадлагын асуудал эрхэлсэн байгууллага ЖИТКО-гоос дадлагажигч ажилчдын дунд жил бүр зохион байгуулдаг зохион бичлэгийн уралдаан 25 дахь жилдээ болж өнгөрөв. Уралдаанд нийт 2,636 зохион бичлэг ирүүлжээ. Уралдааны шалгаруулалт 3 үе шаттай явагдаж, 28 шилдэг бүтээл сүүлийн шатанд шалгарав. Монгол улсын иргэн “Фүжита Раши Коогёо” ХХК-нд дадлагажигчаар ажиллаж байгаа Г.Золзаяагийн “Сэтгэлд дулаан Япон орон” зохион бичлэг шилдгийн шилдэг дөрвөн бүтээлийн нэгээр шалгарав. Мөн тус компанийн дадлагажигч Г.Аззаяа шилдэг шагнал, Б.Одончимэг, М.Өлзиймаа нар тусгай шагнал хүртэв.