Сангийн Дэд сайд Х.Булгантуяа Олон Улсын Валютын сангийн “Ази Номхон далайн бүс нутгийн салбар” байгуулагдсаны 20 жилийн ойн симпозиумд оролцож байна

Сангийн Дэд сайд Х.Булгантуяа Токио хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Валютын сангийн “Ази Номхон далайн бүс нутгийн салбар” байгуулагдсаны 20 жилийн ойн симпозиумд оролцож байна. Энэ үеэрээ Японы Сангийн Дэд сайд М.Асакава-тай уулзаж, Японы Монголд үзүүлэх санхүүгийн дэмжлэг болон хоёр орны цаашдын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.