Сангийн Дэд сайд Х.Булгантуяа Олон улсын Валютын сангийн захирал Кристин Лагард-тай уулзав

Сангийн Дэд Сайд Х.Булгантуяа Токио хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Валютын сангийн “Ази Номхон далайн бүс нутгийн салбар” байгуулагдсаны 20 жилийн ойн симпозиумд оролцож байна. Энэ үеэр ОУВС-гийн захирал Кристин Лагард-тай уулзаж, “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов. Уулзалтад Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Токио дахь ЭСЯ-ны Түр хамаарагч Д.Батжаргал нар байлцав.