“Эх түүхийн олимпиад”-ын бүртгэл эхэллээ

“Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Олимпиадын бүртгэл http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/ цахим хуудсаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл явагдах тул бүртгэлдээ хамрагдаж идэвхтэй оролцоно уу. “Эх түүхийн олимпиад”-ын удирдамж, бүртгэл, шагналын сан зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн цахим хуудаснаас хүлээн авах боломжтой. http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/