Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын тухай

6 дугаар сарын 26-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу 2 дахь санал хураалт 7 дугаар сарын 4-ний өдрийн Мягмар гаригт ЭСЯ-нд болно.
Хоёр дахь санал хураалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өмнө нь баталгаажуулж ирүүлсэн нэрсийн жагсаалтаар авна. Баталгаажсан нэрсийн жагсаалтыг ЭСЯ дээр ирж шалгах эсвэл ЭСЯ-ны цахим хуудаснаас харах боломжтой. Жагсаалтад орсон сонгогчид 7 дугаар сарын 4-ний өдрийн 07.00-22.00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд иргэний үнэмлэх, гадаад паспортын аль нэгийг эх хувиар нь авчирч саналаа өгөхийг урьж байна.
Токио дахь Салбар комисс