"Монгол хөгжмийн баяр" урлагийн тоглолт болно

"Монгол хөгжмийн баяр" урлагийн тоглолт 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 18.30 цагаас Токио хотын Сүмида дүүрэг дэх "Эдо Токио музей"-н танхимд болно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос линкээс үзнэ үү. (http://www.raku.co.jp/mongolfes)
дэлгэрэнгүй

Гадаадад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд нийгмийн даатгалд албан журмын болон сайн дурын гэсэн хоёр хэлбэрээр даатгуулж болно.

Гадаадад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд нийгмийн даатгалд албан журмын болон сайн дурын гэсэн хоёр хэлбэрээр даатгуулж болно.
дэлгэрэнгүй

Гэрэл зургийн үзэсгэлэн гарна

"Майничи" сонины газраас зохион байгуулж буй "Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хамгийн олон түрүүлж, дээд амжилт тогтоосон аварга Хакүхо-гийн гэрэл зургийн үзэсгэлэн" 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Токио хотын Минато дүүргийн Кита Аояма-д байрлах "ITOCHU AOYAMA ART SQUARE" галерейд гарна.
Үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг дараах холбоос линкээс үзнэ үү.
( http://www.itochu-artsquare.jp/exhibition/2015/hakuhou.html)
дэлгэрэнгүй

“Тэнгэр, Нар, Түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн Токио хотноо гарна

Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан “Тэнгэр, Нар, Түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн 3 дугаар сарын 5-24-ний өдрүүдэд Токио хотын Минато дүүрэг дэх “Itochu Aoyama Art Square” галерейд гарна.
дэлгэрэнгүй

“Хаврын баяр - 2015” наадам 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болно

Япон дахь Монгол оюутны холбооноос зохион байгуулж буй “Хаврын баяр- 2015” наадам Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болно.
дэлгэрэнгүй

“Хаврын баяр-2015” наадмын үеэр иргэдэд Консулын үйлчилгээ үзүүлнэ

Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хаврын баяр - 2015” наадмын үеэр тус ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, сонирхсон асуудлуудаар нь зөвлөгөө, мэдээлэл өгнө.
дэлгэрэнгүй

хуудас : [1] 2 3 »