Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Япон улсын иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аялалын зорилгыг үл харгалзан Япон улсын иргэд Монгол Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчино. Хэрэв 30-аас илүү хоногоор Монгол руу зорчих тохиолдолд виз мэдүүлэн авах шаардлагатай.

Монгол Улсад 30-аас дээш хоногоор зорчиход:

1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн албанд хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна. Энэхүү зөвшөөрөл нь Японд суугаа Монголын Элчин сайдын яаманд цахим хэлбэрээр ирнэ.

2. Монгол Улсын ГИХАЭА-аас ирсэн зөвшөөрлийн дагуу Япон улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс зохих ангилалын виз олгох боломжтой болно. Зөвшөөрлийн дагуу виз мэдүүлэхэд шаардлагатай материал:

- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
- виз мэдүүлэх анкет
- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Онгоцны тийзний захиалгын хуулбар,
- Монголд байрлах хаяг
- Ажил / сургуулийн тодорхойлолт
- Хаягийн тодорхойлолт /住民票/
- материалааа шуудангаар явуулах тохиолдолд хаяг, марк бүхий буцах дугтуй
Шаардлагатай бол нэмэлт материал шаардаж болно.

3. Монгол Улсын харъяат болон гадаад улсын харъяатын дундаас гарсан Монгол Улсын төрсний гэрчилгээтэй насанд хүрээгүй хүүхдэд 90 хоногоор Монгол руу хувийн хэргээр зорчих визийг ЭСЯ-ны Консулын хэлтэст шууд мэдүүлэн авч болно. Бүрдүүлэх материал:
-Төрсний гэрчилгээний хуулбар 
- виз мэдүүлэх анкет
- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг 
- визийн хуудасны хураамж - 500 иен, консулын үйлчилгээний хураамжгүй

Гуравдагч орны иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Гадаадын иргэд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хоног хүртэл хугацаагаар зорчиход виз мэдүүлж авна. Виз мэдүүлэхэд дараах материал бүрдүүлнэ:

1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
2. виз мэдүүлэх анкет
3. 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
4. Очих болон буцах онгоцны тийзний захиалгын хуулбар,
5. Монголд байх зочид буудлын захиалгын баталгаажуулалтын хуулбар
6. Гадаад иргэний түр оршин суугчийн үнэмлэхний хуулбар (在留カード)
7. Ажил / сургуулийн тодорхойлолт
8. Аялалын хөтөлбөр /日程表/
9. Хаягийн тодорхойлолт /住民票/
/Шаардлагатай үед нэмэлт материал шаардах боломжтой/.

Аялал жуулчлалаас бусад зорилгоор болон 30-аас дээш хоногийн хугацаагаар Монгол руу аялах тохиолдолд уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн албанд хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна. Энэхүү зөвшөөрөл нь Японд суугаа Монголын Элчин сайдын яаманд цахим хэлбэрээр ирэх бөгөөд түүнийг үндэслэн зохих ангилалын визийг олгоно.

Визийг ажлын 3 хоногийн дотор гаргана. Виз олгох консулын хураамж:

- 30 хоног хүртэлх жуулчны виз 5500 иен
- бизнес, сургалтын, хувийн зорилгоор зорчих виз 5500 иен
- 90 хоног хүртэлх зорчих бүх төрлийн виз 10500 иен
- 6 сарын олон удаагийн виз 15500 иен
- хоёр удаагийн жуулчны виз 10500 иен
- транзит виз нэг удаагийн 4500 иен
- транзит виз хоёр удаагийн 8500 иен
/Визний төлбөрийг зөвхөн дансаар шилжүүлнэ/

Визний мэдүүлэг хүлээн авах цаг :  9:00-12:30
Виз олгох цаг:   15:00-17:00. 

- МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛСЫН ЖАГСААЛТ-

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:

Account number of Embassy of Mongolia
Bank name: Bank of Mitsubishi Tokyo UFJ, 
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар /Япон хэлээр/:

駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱東京UFJ銀行渋谷明治通り支店
支店番号: 470
口座番号: 0458589 /当座預金/
口座名義: Embassy of Mongolia

Embassy of Mongolia /хаяг/

21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: tokyo.consul.dep@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn