Гадаад паспорт шинээр авах

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/
  2. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5x4.5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй 3 хувь цээж зураг,
  3. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ татаж авах
  4. Одоо байгаа гадаад паспортын зурагтай хуудас, оршин сууж буй визтэй хуудасны хуулбар /2 хувь/
  5. Гадаад иргэний үнэмлэх /在留カード/-ний хуулбар /2 хувь/
  6. Япон дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт /住民票/, /эх хувь, 1 хувь хуулбарын хамт/
  7. Ажиллаж, сурч буй газрын тодорхойлолт (在職証明書、在学証明書)
  8. Гадаад паспортын төлбөр 45 ам.долларыг бэлнээр нь материалуудын хамт ирүүлнэ
  9. Үйлчилгээний хураамж 2000 иен /бэлнээр эсвэл ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү/
  10. Гадаад паспортаа шуудангаар авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утасыг бичсэн баталгаат шуудангийн /書留/ дугтуйгаа материалтайгаа хамт явуулна. /Баталгаат шуудангийн дугтуй хийж явуулаагүй тохиолдолд хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払い/ шуудангаар явуулахыг анхаарна уу/

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1. Төрсний гэрчилгээний хуулбар /2 хувь/

2. Эцгийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/, хэрэв эцэг нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /2 хувь/

3. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/, хэрэв эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /2 хувь/

4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2 хувь/

5. 3,5х4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, эгц урагшаа харсан цээж зураг /3хувь/

6. Гадаад паспортын төлбөр 45 ам.долларыг бэлнээр нь материалуудын хамт ирүүлнэ

7. Үйлчилгээний хураамж 2000 иен /бэлнээр тушаана, эсвэл ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү/

8. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ татаж авах

9. Гадаад паспортаа шуудангаар авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утасыг бичсэн баталгаат шуудангийн дугтуйгаа материалтайгаа хамт явуулна. /Баталгаат шуудангийн дугтуй хийж явуулаагүй тохиолдолд хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払い/ шуудангаар явуулахыг анхаарна уу.

 

Үндэсний гадаад паспортыг УБЕГ-т захиалга өгч хийлгэдэг тул 1.5-3 сарын хугацаа шаардагдах болохыг анхаарна уу.

ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/:


Account number of Embassy of Mongolia
Bank name: Bank of Mitsubishi Tokyo UFJ,
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:


駐日モンゴル国大使館の口座番号
銀行:三菱 東京UFJ銀行渋谷明治通り支店
支店番号: 470
口座番号: 0458589
口座名義: Embassy of Mongolia


Embassy of Mongolia  /Манай хаяг/
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: tokyo.consul.dep@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn