Гэрлэлтийн бүртгэл

Монгол улсын иргэн гэрлэлтээ батлуулахдаа доорх материалыг бүрдүүлж ирнэ.

Гэрлэлтийг аль улсад бүртгүүлэхээс хамааран бүрдүүлэх материал бага зэрэг ялгаатай байна. 

I. Япон улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд доорх материалыг бүрдүүлж ЭСЯ дээр өөрийн биеэр ирж Япон талд бүртгүүлэх зөвшөөрлийн хуудас /婚姻具備証明書/ авч, харъяа дүүрэгтээ бүртгүүлсний дараа Япон талд бүртгэгдсэн материал /戸籍謄本/ авч ЭСЯ ирснээр Монгол талд бүртгүүлнэ.

II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд / Улаанбаатар дахь УБЕГ-т бүртгэлийг хийнэ/


I. Гэрлэлтийг Япон улсад бүртгүүлэх тохиолдолд бүрдүүлэх материалууд: 
-Монгол улсын иргэний бүрдүүлэх материал: 
1. Гадаад паспортын хуулбар 2 хувь
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь
3. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь
4. Гэрлэж байсан эсэх талаарх УБЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 45 хоног байна/ 1 эх хувь болон түүний хуулбар
5. МУ-д байнга оршин суудаг засаг захиргааны тодорхойлолт 1 эх хувь болон түүний хуулбар
6. Гадаад иргэний үнэмлэхний /在留カード/ хуулбар 2 хувь
7. Япон дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт /住民票/
8. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /Өргөдлийг тус тусдаа өөрийн гараар бичиж он сар өдөр, гарын үсгээ зурна/
9. Ажил болон сургуулийн тодорхойлолт 1 эх хувь болон түүний хуулбар
10. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/ / Эрүүл мэндийн тодорхойлолт - татаж авах / , 健康診断(婚姻届用- татаж авах /
11. Консулын үйлчилгээний хураамж 2000 иен. /бэлнээр тушаах, эсвэл дансанд шилжүүлж баримтыг авчирна/
12. Гэрлэснийг бүртгэх анкет / татаж авах /

-Япон улсын иргэний бүрдүүлэх материал: 
1. Ургийн бичиг /Эх материал/  /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
2. Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхний хуулбар байж болно/ 
3. Хаягийн тодорхойлолт. / Монгол хэл дээрх орчуулгын хамт/
4. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/ / Монгол хэл дээрх орчуулгын хамт/
5. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл  /Монгол хэл дээрх орчуулгын хамт/

Гэрлэлтээ бүртгүүлэхээр ЭСЯ-нд хандахдаа дээрх материалыг бүрэн бүрдүүлж, гэрлэх хос хоёул өөрийн биеэр ЭСЯ-нд хүрэлцэн ирж гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэлтийн гэрчилгээг ЭСЯ-наас олгоно. /Материалын бүрдэл дутуу тохиолдолд хүсэлтийг хүлээн авахгүй/


II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд Япон улсын иргэний бүрдүүлэх материалууд: 
1. Гэрлэхийг хүссэн өргөдөл бичиж, монгол хэл дээр албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар баталгаажуулсан байх. 
2. Гэр бүлийн талаарх Японы холбогдох байгуулагын тодорхойлолт
3. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/
4. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар цагдаагийн газрын тодорхойлолт
5. Монгол улсад амьдрах хөрөнгийн эх үүсвэрийн талаарх эрх бүхий байгуулагын тодорхойлолт
6. Иргэний бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
7. Цээж зураг 1 хувь
8. Виз бүртгэлийн зөрчилгүйн тодорхойлолт. 
Дээрх материалуудыг бүрдүүлж Улаанбаатар дахь ГИХАЭА-нд гэрлэх тухай хүсэлтээ гаргана. 
Жич: Гадаад хэл дээр бичигдсэн тодорхойлолтыг монгол хэл дээр албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар батлуулсан байна.


ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ, 
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар /Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店
支店番号: 470
口座番号: 0458589
口座名義: Embassy of Mongolia

Embassy of Mongolia
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: tokyo.consul.dep@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn