ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТ


Гэрлэлтээ цуцлуулах гэж буй гэр бүл эд хөрөнгийн болон хүүхдийн асран хамгаалах эрхийн асуудлаар ямар нэгэн маргаан, зөрчил байхгүй, эдгээр асуудлуудыг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө тохиролцож, шийдвэрлэсэн тохиолдолд ЭСЯ захиргааны журмаар гэрлэлтийг цуцлана. Эд хөрөнгийн болон хүүхэд асран хамгаалах эрхийн маргаантай тохиолдолд Монгол Улсын оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхэд хүсэлт гаргана.
Монгол гэр бүлийн хувьд дараах материалыг бүрдүүлнэ:

  1. Эхнэр нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан өргөдөл /Өргөдөлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрлэлтийн гэрчилгээний дугаар болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тухайгаа дурдсан байна/
  2. Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь/
  3. 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Гадаад паспортын хуулбар
  6. Япон улсад оршин суух эрхийн үнэмлэхний хуулбар
  7. Япон дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт эх хувь
  8. Төрсний гэрчилгээний хуулбар
  9. Үйлчилгээний хураамж 2000 иен
  10. Гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас / татаж авах /

Монгол Улсын иргэн Япон улсын иргэнтэй гэрлэлтээ цуцлах тохиолдолд:
Монгол Улсын иргэн дээр дурдсан материалуудыг бүрдүүлнэ.
Япон Улсын иргэн дараах материалыг бүрдүүлнэ:

  1. Ургийн бичиг /эх хувь/
  2. Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхний хуулбар байж болно/
  3. Хаягийн тодорхойлолт
  4. ЭСЯ-нд хандсан өргөдөл /Монгол хэл дээрх орчуулгын хамт/