Нотариатын үйлчилгээ

ЭСЯ-ны Консулын хэлтэст нотариатын үйлчилгээ, итгэмжлэлийн баталгааг үйлдэнэ. Аливаа нотариатын үйлчилгээг ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ-ийг /эсвэл иргэний үнэмлэхний хуулбарыг/ үндэслэн хийдгийг анхаарна уу.

ИТГЭМЖЛЭЛИЙН МАЯГТ / татаж авах /

Байр, орон сууц, хашаа байшин, газар, хадгаламж захиран зарцуулах, банкны үйлчилгээ, хүүхдийг хүнд даалгаж хилээр нэвтрүүлэхтэй холбоотой итгэмжлэлүүдийг иргэн өөрийн биеэр холбогдох материалын хамт Консулын хэлтэст хүрэлцэн ирж хийлгэнэ. Алс мужуудад оршин суугаа иргэд Монгол Улсын Өргөмжит консулын газарт биечлэн хандаж итгэмжлэл баталгаажуулах боломжтой.

Бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулахад бичиг баримтын эх хувийг заавал авчирна.

Тус ЭСЯ-ны Консулын хэлтэст иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлт цуцлалтын гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, жолооны үнэмлэх зэрэг бүртэлийн бичиг баримтын баталгаат орчуулгыг хийнэ. Бусад төрлийн бичиг баримтын орчуулгыг баталгаажуулахад орчуулгыг хувь хүн өөрөө баримт бичгийн эх хувийн хамт авчирч хийлгэнэ. Хувь хүний өөрөө хийсэн орчуулга нь үнэн зөв байх шаардлагатай. 1 хуудас бичиг баримтыг баталгаажуулах хураамж 500 иен болно.

1. Байр, орон сууц, хашаа байшин, газар захиран зарцуулах итгэмжлэгийг баталгаажуулахад:

- тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- итгэмжлэгчийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

- итгэмжлүүлэгчийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

2. Хадгаламж захиран зарцуулах, банкны үйлчилгээ авах итгэмжлэлийг баталгаажуулахад:

- хадгаламжийн дэвтрийн хуулбар

- итгэмжлэгчийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

- итгэмжлүүлэгчийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

3. Насанд хүрээгүй хүүхдийг хүнд даалгаж улсын хилээр нэвтрүүлэх итгэмжлэлийг баталгаажуулахад (тухайн хүүхдийн ээж нь өөрийн биеэр ирж итгэмжлэл хийлгэнэ):

- хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортын хуулбар

- эцэг, эхийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспортын хуулбар

- хүүхдийг хил нэвтрүүлэх эцгийн зөвшөөрөл

- хүүхдийг дагуулж явах хүний иргэний цахим үнэмлэх, гадаад паспортын хуулбар

Итгэмжлэл баталгаажуулахад итгэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар шаардлагатай. Материал бүрэн бус тохиолдолд итгэмжлэлийг хийх боломжгүйг анхаарна уу!