Гадаад паспортын хугацаа сунгах

Гадаад паспортын сунгалт хийлгэхдээ "Сунгалт" хуудас дээр сунгалт хийх зай байгаа эсэхийг анхаарна уу.
Гадаад паспортын хугацааг 2 удаа сунгадаг тул сунгалт хийх зай дууссан тохиолдолд шинэ гадаад паспорт захиалах шаардлагатай болно.
Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас их байх тохиолдолд сунгалт хийх боломжгүй.
Япон улсад зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн гадаад паспортын сунгалтыг тус улсын цагаачлалын албаны холбогдох байгууллагуудын тусгай хүсэлтийн дагуу хийнэ.

Паспортын сунгалт хийхэд шаардагдах материал: 
1. Гадаад паспорт
2. Гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
3. Оршин суух хүчин төгөлдөр визтэй хуудасны хуулбар
4. Гадаад иргэний үнэмлэх /在留カード/-ний хуулбар
5. ЭСЯ-нд хандсан өргөдөл / татаж авах/
6. Нэг жилийн сунгалтын хураамж 1000 иен. Сунгалтыг 5 жил хүртэл хугацаагаар хийж байгааг анхаарна уу. /хураамжийг ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү./

Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн /書留/ дугтуйгаа хамт ирүүлэх. /Баталгаат шуудангийн дугтуй хийж явуулаагүй тохиолдолд хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払い/ шуудангаар явуулахыг анхаарна уу./

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Bank of Mitsubishi Tokyo UFJ, 
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар /Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱東京UFJ銀行渋谷明治通り支店
支店番号: 470
口座番号: 0458589 /当座預金/
口座名義: Embassy of Mongolia

Embassy of Mongolia  /Манай хаяг/
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: tokyo.consul.dep@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn