ЭЛЧИН САЙД СОДОВЖАМЦЫН ХҮРЭЛБААТАР

1951 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн. 1969 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль, 1971 онд Монгол Улсын Багшийн Дээд сургууль, 1976 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургууль, 1991 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийн дэргэдэх Дипломатын академийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны мэргэжилтэй, Япон, Орос хэлтэй. "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дипломат цолтой.

 


Ажилласан байдал:

1976-1981 онд                        Гадаад хэргийн яаманд орчуулагч, референт,   
 
1981-1987 онд                        Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, III нарийн бичгийн дарга,

1987-1989 онд                        Гадаад хэргийн яамны Азийн хэлтэст II нарийн бичгийн дарга,
 
1991-1996 онд                        Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газрын Ерөнхий захирал,
 
1997-2001 онд                        Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд,
 
2002-2005 онд                        Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлтийн газарт зөвлөх,
 
2005-2008 онд                        Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал,
 
2008-2011 онд                        Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд,
 
2012 оны 1 дүгээр сараас Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдаар томилогдон aжиллаж байна.