Жолооны үнэмлэхний орчуулга

Монгол Улсын жолооны үнэмлэх болон манай улсад олгогдож буй ОУ-ын жолооны үнэмлэхээр Япон улсад авто тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй болохыг иргэд анхаарна уу.

Учир нь манай улс 1968 оны “Замын хөдөлгөөний тухай Веннийн Конвенц”-д 1997 онд нэгдэн орсон бөгөөд Япон улс нь зөвхөн 1949 оны “Замын хөдөлгөөний тухай Женевийн Конвенц”-д нэгдсэн улсын, гагцхүү тус конвенцид заагдсан шаардлага, стандартын дагуу хэвлэгдсэн жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, өөрийн нутагт хүчин төгөлдөрт тооцдог ажээ.

Иймд та бүхэн манай улсад олгогдож буй Олон Улсын жолооны үнэмлэхийг ашиглахдаа анхаарал болгоомжтой байж, дээр дурьдагдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг

http://www.keishicho.metro.tokyo.jp/foreign/traffic/geneva.htm

http://www.traffic-institute.mn/ сайтуудаас тус тус авах боломжтой.

 

Жолооны үнэмлэхний орчуулгын баталгаа хийлгэхэд шаардагдах материал:

1. Жолооны үнэмлэх

2. Хураамж 500 иен.

3. Элчин сайдын яаманд хандсан өргөдөл / татаж авах /

4. Материалаа шуудангаар явуулж буй тохиолдолд хаяг, марк бүхий баталгаат шуудан /書留/ бүхий буцах дугтуй, холбогдох утасны дугаар.
Баталгаат шуудангийн дугтуй хийж явуулаагүй тохиолдолд хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払い/ шуудангаар явуулахыг анхаарна уу.

5. Хаягийн тодорхойлолт /Жюминхио/

6. Монголын ЗЦГ-ын лавлагаа, тодорхойлолт

Жич:
а/ Японы Замын Цагдаагийн газарт японы жолооны үнэмлэх авахаар хүсэлт гаргаж буй иргэн нь үнэмлэх авсанаас хойш 3-аас доошгүй сарын хугацаатай автомашин жолоодсон туршлагатай байхыг шаарддаг болно.

б/ Мөн аливаа төрлийн хуурамч бичиг баримтыг хүлээн авахгүй байгаа ба үнэмлэх эзэмшигч нь жолооны үнэмлэхээ авах үедээ Монгол улсад оршин сууж байсан байх хатуу шаардлага тавьдаг болохыг анхаарна уу.

в/ Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн маркаа наасан дугтуйг хамт ирүүлэх.

г/ Японы зарим муж, дүүргийн Замын цагдаагийн газар Монгол Улсын жолооны үнэмлэхний талаар дэлгэрэнгүй лавлагаа шаарддаг болно. Энэхүү лавлагааг Монгол Улсын Замын цагдаагийн газраас авч, Консулын хэлтэст орчуулуулна.

ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ,
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店
支店番号: 470
口座番号: 0458589 /当座預金/
口座名義: Embassy of Mongolia