ЭЛЧИН САЙД Д.БАТЖАРГАЛ ЯПОН УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДЭД МОНГОЛ УЛСЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал энэ оны 10 дугаар сарын 7-ны өдөр Япон Улсын Төрийн албаны болон хувийн хэвшлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын түүх, соёл, уламжлал болон Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлууд, хоёр талын харилцааны онцлог, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч сонирхосон асуултад хариулт өгөв. Энэ удаагийн арга хэмжээнд Япон Улсын ГХЯ, Ерөнхий хэргийн яам, Цагдаагийн газар, ENEOS, JTB, Токио газ, Нихон сэйтэцү, Мицүбиши, Номура холдингс зэрэг Японы төрийн байгууллага, томоохон компаниудын газрын даргаас дээш түвшний төлөөллүүд оролцов.