ИТГЭМЖЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ БОЛГОХ ТУРШИЛТ ХИЙЖ БУЙ ТУХАЙ


Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд цахим нотариатын үйлчилгээ нэвтрүүлж буй бөгөөд иргэд https://e.notary.mn/consul/login сайт руу нэвтэрч өөрийн нэр дээр шинээр хаяг нээж, итгэмжлэл үйлдэх боломжтой. Бүртгүүлэхдээ e-mail хаягтай байх шаардлагатай бөгөөд гар утаснаасаа хандах боломжтой.


•Анхаарах зүйлс:
- Японд оршин суугаа хаягаа "криллээр" галиглан, бүрэн гүйцэт бөглөх
- Бөглөж дуусаад хадгалсны дараа "Хянуулах" товчийг дарж ЭСЯ-руу урьдчилан илгээж, хянан баталгаажуулах
- ЭСЯ-наас "QR код"-той зөвшөөрсөн /баталгаажуулсан/ хувилбар очсоны дараа "ХЭВЛЭЖ" өөрийн биеэр авч ирэх, эсвэл шуудангаар ирүүлэх.
- Төлөөлөгч, төлөөлүүлэгч хоёрын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбарыг хэвлэж хавсаргах

Тус ЭСЯ дээр итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа биеийн байцаалт, бичиг баримтаа "ХЭВЛЭЖ" ирэх мөн "ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ"-ны эх хувь, эсвэл хуулбарыг хэвлэж ирэх шаардлагатай. 
Шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа дээрхийн адил бүрэн гүйцэт материал ирүүлж байхыг анхаарна уу. Бичиг баримт дутуу, төлбөрийн баримт хамт ирээгүй тохиолдолд итгэмжлэлийг явуулах боломжгүй. 


Жич: Доорх төрлийн итгэмжлэлийг иргэн заавал өөрийн биеэр ирж хийлгэх шаардлагатай.
1. Байр, орон сууц, хашаа байшин, газар "Худалдах" тохиолдолд
2. Хадгаламж захиран зарцуулах болон данснаас "Гүйлгээ хийх, зарлага гаргах" тохиолдолд
3. Гарын үсгийн баталгаа
4. Монгол Улсаас "гарах чиглэлд" хүүхдийг хүнд даалгаж хилээр нэвтрүүлэх зэрэг болно

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

https://tokyo.embassy.mn/services/6
Консулын хэлтэс