“Цахим нотариат” системд үүсч буй ачааллыг бууруулах, системийн хэвийн үйл ажиллагааг хангах тухай

“Цахим нотариат” системд үүсч буй ачааллыг бууруулах, системийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор шинэ сервер рүү шилжүүлэх, домэйн нэр шилжүүлэх ажлыг “Интерактив” ХХК, Үндэсний дата төв хамтран 2023.02.03-ны Баасан гарагийн 22.00 цагаас 2023.02.05-ны Ням гарагийн өглөөний 06.00 цагийн хооронд хийх, мөн 02.05-ны өдрийн турш бүтэн тест, тохиргооны ажил хийх болсныг эдгээр байгууллагаас Элчин сайдын яамд ДТГ-уудад мэдэгдэв. Дээрх хугацаанд цахим систем доголдож, саатал гарч болзошгүй тул системд нэвтрэхгүй байхыг Та бүхнээс хүсье.

Консулын хэлтэс