Япон Улсын "`Ковидын эсрэг авах хилийн шинэ арга хэмжээ"-ний тухай

Японы Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагаагаа хэвийн болгох хүчин чармайлтын хүрээнд ковидын эсрэг авах хилийн хоригийг зөөлрүүлж, энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх хүний хязгаарыг 20 мянгаас 50 мянга болгож нэмэгдүүлэхээр болов. Иймд сүүлийн үед зөвхөн урьдчилж аялах маршрутаа гаргаж өгч, түүнээсээ гажихгүй гэх баталгаа гаргасан группээр ирэх жуулчдад олгож ирсэн жуулчны визийг хувиараа ирэх жуулчдад ч олгож, Японы хилээр нэвтрэхийн тулд бүх хүнээс шаардаж байсан 72 цагийн дотор өгсөн сөрөг гарсан PCR шинжилгээний гэрчилгээний оронд гурав дахь вакцинжуулалтад хамрагдсан тухай гэрчилгээг ашиглах боломж олгох болсон зэрэг өөрчлөлтийг зарлав. 

Мөн түүнчлэн дотоодод баримтлах дүрэм журмыг ч хөнгөвчилж байгаа бөгөөд Ерөнхий сайд Фумио Кишида 6-ны ковидын эсрэг авах арга хэмжээг зөөллөх  асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Шинэ өөрчлөлтийн дагуу коронавирусын халдвар авсан хүмүүсийн эмчилгээ хийлгэх хугацаа нь шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 10 хоногоос 7 хоног болж, шинж тэмдэг илрээгүй бөгөөд шинжилгээ нь сөрөг болж өөрчлөгдсөн бол тусгаарлах хугацаа нь 7 хоногоос 5 хоног болж тус тус буурчээ. АНУ, Герман Улсад халдвар авсан хүмүүсийн эмчилгээний хугацаа нь аль хэдийн тав хоног болж богиносоод байгаа бол Их Британи Улсад хугацаа заахаа больсон ажээ.

Эмнэлгийн байгууллагуудад хуулиар тогтоосон үүрэг болох халдвар авсан хүний нийт тоог тогтоох, нийт халдвар авагсдын дэлгэрэнгүй мэдээлэл гаргах ажил нь  хүндрэл, төвөгшилтэй байгааг харгалзан зөвхөн нийт тоо болон (1) 65 ба түүнээс дээш насны өндөр настан, (2) Эмнэлэгт хэвтэх шаардлагатай өвчтөн, (3) Эмийн эмчилгээ шаардлагатай хүмүүс, (4) Жирэмсэн эмэгтэйчүүд – гэсэн эрсдэл өндөртэй хүмүүсийн нэр, нас гэх мэт цөөн хэдэн төрлийн мэдээллийг л гаргуулан авч, хяналт тавьж байхаар болжээ. Засгийн газраас омикрон хувилбарт зориулан гаргасан шинэ төрлийн вакциныг анх төлөвлөсөн хугацаанаасаа өмнө буюу есдүгээр сардаа багтаан эхлүүлэх болсноо зарлаж, “Аравдугаар сараас арван нэгдүгээр сар хүртэл урьдчилсан тасалбар тарааж, вакцинжуулалт хийх цэгийг тогтоох зэрэг бэлтгэл ажлыг системтэй хийсний үндсэн дээр өдөрт 1 сая тунг давсан өндөр хурдтайгаар вакцинжуулалт хийхээр төлөвлөж байгаа” ажээ.

Шинэчлэгдсэн арга хэмжээний хүрээнд хил дээр шаардах бичиг баримт болон тусгаарлалтын арга хэмжээний хүснэгтийг хавсаргав. /Хавсралт: /

“Ковидын эсрэг авах хилийн арга хэмжээ"-г хариуцсан яам, газрын тухай:

Ковид-19 корона вирусын халдварын эсрэг Засгийн газраас гаргасан дүрэм журмыг Японы Гадаад хэргийн яам /Ministry of Foreign Affairs/ , Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам  / the Ministry of Health, Labour and Welfare/,  Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар /Immigration Services Agency of Japan / гэсэн байгууллагууд нийтэд мэдээлж, журмыг мөрдүүлдэг. Доорх холбоосоор орж, холбогдох дүрэм журамтай дэлгэрэнгүй танилцаж болно. Үүнд: 

Японы Гадаад хэргийн яам /Ministry of Foreign Affairs/ https://www.mofa.go.jp/p_pd/pds/page22e_000910.html

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам                                 / the Ministry of Health, Labour and Welfare/

https://www.mhlw.go.jp/content/11120000/000985007.pdf

Japanese Border Measures after 00:00 JST on September 7th, 2022

https://www.mhlw.go.jp/stf/covid-19/bordercontrol.html  / англи хэл дээр/

Шинээр гарсан журмын тухай тайлбар материал:

https://www.mhlw.go.jp/content/000980075.pdf               /япон хэл дээр /         

Японы Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас хилээр нэвтрэх, оршин суухтай холбоотой мэдээллийг олон хэл дээр өгч байгаагийн дотор зарим мэдээг монгол хэл дээр орчуулж тавьсан байдаг.  Үүнд:

Immigration Services Agency of Japan / Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар/-ын вэб хуудас

https://www.isa.go.jp/mn/publications/materials/index.html

Эрсдлээс хамаарсан ангиллын тухай:

Омикрон хувилбарын талаарх мэдлэг, улс/бүс нутаг дахь тархалтын байдал, Япон руу орж ирэх эрсдэлийн үнэлгээ, вакцины үр нөлөө зэрэгт үндэслэн улс/бүс бүрээр эрсдэлийг цогцоор нь авч үзэж, 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн “Хилийн хяналтыг чангатгахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай шинэчилсэн 28-р  журам”-ын (Зарим улс/бүс нутгаас орж ирж буй хүмүүсийг хилийн шалгалтаас чөлөөлөх тухай) бүлэгт заасанчлан эрсдэл өндөр буюу улаан, эрсдэл дунд зэрэг буюу шар, эрсдэл бага буюу хөх гэсэн 3 ангилалд хувааж үзсэн. Улаан ангилалд 2022 оны 9-р сарын байдлаар аль нэг улс орныг хамруулаагүй байгаа бол, шар ангилалд Энэтхэг, Вьетнам, Төв Ази, Африкийн орнууд зэрэг 73 улс/бүс хамрагдаж байна. Хөх ангилалд Монгол Улсыг оролцуулаад 128 улс орон бүс нутаг хамрагдаж байна.    

Уг жагсаалтыг япон хэл дээр харах бол:

https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/border_category.html

Англи хэл дээр харах бол:  Grouping of the country or region of your stay before arriving in Japan      https://www.mhlw.go.jp/stf/covid-19/border_category.html

Хилээр нэвтрэхээс өмнөх сөрөг гарсан PCR шинжилгээний тухайд:

“Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Хилийн хяналтыг чангатгахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай шинэчилсэн 28-р  журам”-ын 1 дүгээр заалтад буй “Омикрон хувилбар” (B.1.1.529 удмын мутант омог)  тархсан улс орон, бүс нутгаас ирж буй нийт эргэн ирэгсэд болон гадаадын иргэд нь вакцинжуулалтын гэрчилгээтэй бол өмнөх орны хилээр гарахаасаа өмнө 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариуг шаардахгүй байж болно.” хэмээн “Хилийн хяналтыг чангатгахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай шинэ 31-р  журам”-д заалт оруулсан байна.

(Жич:) Дээрх арга хэмжээг 2022 оны 9-р сарын 7-ны (Японы цагаар) 00:00 цагаас эхлэн хэрэгжүүлнэ.

 Negative COVID-19 test result certificate:

https://www.mhlw.go.jp/stf/covid-19/border_test.html

Вакцины гэрчилгээний тухайд:

Уг коронавирусын халдварын эсрэг вакцин тариулсан тухай гэрчилгээ нь  Японы Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үр дүнтэй гэж үзэж байгаагаа зарласан вакцинуудын дотроос 3 тунг өмнө нь хийлгэснээ баталгаажуулсан зүйл байх ёстой болж байна.Эдгээр вакцины нэр нь Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайтад нээлттэй байгаа бөгөөд Файзэр /Pfizer/-ын COMIRNATY intramuscular injection, Модерна /Moderna/-гийн Spikevax intramuscular Injection, Астра Зенека, AstraZeneca/-гийн Vaxzevria intramuscular Injection, Яансэн / Janssen/-ий JCOVDEN intramuscular injection, Барат Биотех /Bharat Biotech/-ийн COVAXIN, Новабакс /Novavax/-ийн Nuvaxovid intramuscular Injection гэсэн вакцинуудаас байх ёстой ажээ. Вакцины асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл харахыг хүсвэл доорх холбоосоор орно:

Vaccine Certificate for Quaranatine                                     https://www.mhlw.go.jp/stf/covid-19/border_vaccine.html

Хилээр нэвтэрсэний дараах хяналт

Японы хилээр нэвтрэн орсноос хойш улаан, шар ангиллын улс орноос ирсэн бол нийтийн унаагаар явахыг хориглох зэрэг унаагаар зорчих,  гадуур гарахыг 3-5 хоног хориглох зэргээр өөрөө өөрийгөө тусгаарлах үүрэг хүлээлгэнэ. Мөн зарим тохиолдолд байрлалаа мэдэгдүүлэх аппликэшн утсандаа суулгахыг шаарддаг байна. Харин Монгол Улсын хувьд хөх ангилалд буюу эрсдэл багатай улс орны тоонд орж буй тул энэ удаагийн хөнгөлөлтөөр хилээр нэвтэрсэний дараах элдэв төрлийн хяналт, тусгаарлалт байхгүй болж байна.   Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл харахыг хүсвэл доорх холбоосоор орно уу.:

Quarantine period after entering Japan, Use of public transportation after entering Japan, Quarantine period at home/accommodations after entering Japan              https://www.mhlw.go.jp/content/mesure_en.pdf

Япон Улсад оршин суух үед дэглэм сахих тухайд:

Япон Улсын дотоодод нийтийн тээвэр болон ресторан, хоолны газар, кино театр зэрэг олон нийтийн газар явахдаа болон хүмүүстэй уулзаж, ярилцах үедээ маск зүүх, тогтмол гараа угааж ариутгахыг шаардаж байна.  Японд оршин суухдаа баримтлах дэглэмийн талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж харна.

Англи хэл дээрх мэдээлэл: Coronavirus (COVID-19)

https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000164708_00079.html

            Монгол хэл дээрх мэдээлэл: https://www.isa.go.jp/mn/index.html

Япон Улсад ирж эмчилгээнд хамрагдах тухайд:

 

 

Одоогоор эцэслэн тогтоогүй ч ковидын үеэс эхэлж Японд ирснээс хойш 7 хоногийн дараа эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн нөхцөл үргэлжлэн мөрдөгдөж байгаад анхаарна уу. 

 

КОНСУЛЫН ХЭЛТЭС