Зөвлөмж, түгээмэл асуулт, хариулт Япон дахь “COVID-19”-ийн нөхцөл байдал АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулиас гаргасан тооцооноос үзвэл дэлхий даяар корона вирусний халдвар авагсдын тоо 4 дүгээр сард 500 саяыг давж байсан бол 8 дугаар сарын 27-ны өдөр 600 саяыг давжээ. Ийнхүү дөрвөн сарын дотор халдвар авагсдын тоо дахин 100 саяар нэмэгдсэн боловч сайн мэдээ нь өсөлт нь удааширч байгаа ажээ. Гэсэн хэдий ч Европ, АНУ-ас эхлээд олон оронд гэртээ үзэх боломжтой хурдавчилсан тестийн иж бүрдэл зарагдах болсноор статистик мэдээнд ороогүй олон өвчтөн гэрээрээ өөрийгөө эмчилж байгааг тооцвол халдвар үнэн хэрэгтээ буураагүй хэвээр байх талтай байна. Тооцооллоор бол АНУ-д 94 сая, Энэтхэгт 44 сая, Францад 35 сая орчим хүн халдвар авч, статистикийг тэргүүлж байгаа бол Японд 18 сая орчим хүн халдвар авсан нь 10-т орох үзүүлэлт юм. Дэлхий нийтээр авч үзвэл 6.5 сая орчим хүн нас бараад байна. Японд энэ оны 6 дугаар сарын сүүл үеэс эхэлсэн коронавирусний 7 дах давалгааны эрч нь суларч 28-ны өдөр 157,817 коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өдрийн дундаж шинэ халдварын тоо өнгөрсөн долоо хоногоос 68,000 орчмоор буурчээ. Харин хүндээр өвчлөгсдийн тоо буураагүй хэвээр байгаа бөгөөд энэ өдөр улсын хэмжээнд 627 хүн хүндээр өвчилж, 220 хүн нас баржээ. Токио хотын хувьд 28-ны өдөр 15,834 хүн, 29-ний өдөр 9,880 халдвар хүн авч долдугаар сарын 11-ээс хойш долоо хоногийн дараа анх удаа 10,000-аас доош буурсан үзүүлэлттэй байна. Токиогийн Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлгийн “Гадаадад аялагчдад зориулсан эрүүл мэндийн төв”-ийн профессор Ацуро Хамадагийн төсөөллөөс авч үзвэл энэ удаагийн 7 дах давлагаа Японд хүчтэй давлагаалсан шалтгаан, цаашдын төлөв дараах байдалтай байна. Үүнд:
Зөвлөмж, түгээмэл асуулт, хариулт Япон Улсын "`Ковидын эсрэг авах хилийн шинэ арга хэмжээ"-ний тухай Японы Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагаагаа хэвийн болгох хүчин чармайлтын хүрээнд ковидын эсрэг авах хилийн хоригийг зөөлрүүлж, энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх хүний хязгаарыг 20 мянгаас 50 мянга болгож нэмэгдүүлэхээр болов. Иймд сүүлийн үед зөвхөн урьдчилж аялах маршрутаа гаргаж өгч, түүнээсээ гажихгүй гэх баталгаа гаргасан группээр ирэх жуулчдад олгож ирсэн жуулчны визийг хувиараа ирэх жуулчдад ч олгож, Японы хилээр нэвтрэхийн тулд бүх хүнээс шаардаж байсан 72 цагийн дотор өгсөн сөрөг гарсан PCR шинжилгээний гэрчилгээний оронд гурав дахь вакцинжуулалтад хамрагдсан тухай гэрчилгээг ашиглах боломж олгох болсон зэрэг өөрчлөлтийг зарлав. Дэлгэрэнгүйг гарчиг дээр дарж үзнэ үү. 2022-09-07 11:54:00