Элчин сайд Д.Батжаргал, ЭСЯ-ны албан хаагчид Монгол Улсын Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ. Монгл Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Д.Батжаргал, ЭСЯ-ны албан хаагчид Монгол Улсын Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэв.