ГАДААД ПАСПОРТ

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЭСЯ-нд захиалах тохиолдолд:

  1. Иргэний цахим үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх, хугацаа дууссан тохиолдолд ЭСЯ-нд ирж Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана/
  2. Гадаад паспорт авах мэдүүлгийн хуудас бөглөх хавсралт маягтаас татаж авах
  3. Цээж зураг 3,5х4,5 см доорх шаардлагын дагуу https://photo.burtgel.gov.mn/ руу орж цахимаар зургаа оруулах 

    Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу зургаа оруулсан байна.

    • Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
    • Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх.
    • Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
    • Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
    • Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй. /Зургийн хэмжээг  https://picresize.com/# -руу орж 413px X 531px хэмжээгээр тохируулах боломжтой. 
    • Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг байх.
    • Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсөн байх. 
     
    Гадаад паспортын төлбөр 7250 иен ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт

ШИНЭЭР ТӨРСӨН БОЛОН 16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


1. Төрсний гэрчилгээний хуулбар
2. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

3. Хэрэв эцэг, эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
4. 
Гадаад паспорт авах мэдүүлгийн хуудсыг бөглөх хавсралт маягтаас татаж авах 

5. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 

6. Цээж зураг Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэл Улсын бүртгэлийн нэгдсэн санд /30 хоногийн дараа/ орсон бол дээрх шаардлагын дагуу https://photo.burtgel.gov.mn/ руу орж цахимаар зургаа оруулах. 
7. 
Гадаад паспортын төлбөр 7250 иен ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт

Гадаад паспортаа шуудангаар Япон дахь гэрийн хаяг руугаа хүлээн авах тохиолдолд марк, хаяг, нэр, холбогдох утсыг бичсэн баталгаат шуудангийн /書留/ дугтуй авч ирэх, эсвэл хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払いмаягтыг ЭСЯ дээр бичиж үлдээх. Гадаад паспорт хэвлэгдэж ЭСЯ-нд ирэх хугацаа 2-4 сар учир паспортын хугацаагаа дуусахаас өмнө хугацаагаа төлөвлөж захиалах мөн цээж зургийг стандарт, шаардлагын дээрх сайт руу оруулаагүй тохиолдолд хэвлэгдэх боломжгүйг анхаарна уу.  

ИТГЭМЖЛЭЛ-ээр буюу хувиараа захиалах тохиолдолд

Гадаад паспорт захиалахдаа ЭСЯ-аар дамжуулж итгэмжлэл бичиж Монгол дахь Улсын бүргэлтийн хэлтэс "НЭГ" цэгт хувиараа захиалах боломжтой. Паспорт хэвлэгдэх хугацаа Улаанбаатар хотод ажлын 5 өдөр бөгөөд ЭСЯ-наас итгэмжлэл цахим  нотариатын системд оруулах хугацаа хүлээж авсан өдрөөс хойш ажлын 1 өдөр.

Итгэмжлэлийн төлбөр 1450 иен, Итгэмжлэлийг цахимаар үйлдэхийн тулд

1. https://e.notary.mn/consul/register сайт руу нэвтэрч өөрийн нэр дээр шинэ хаяг нээж бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд e-mail хаягтай байх шаардлагатай бөгөөд гар утаснаас бүртгүүлэх, итгэмжлэл үйлдэх бүрэн боломжтой.

 

2. Нэвтрэх линк  https://e.notary.mn/consul/login  өөрийн e-mail хаяг цахим шууданд ирсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орох.  

 

Жич: Итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа бичиг баримтаа "ХЭВЛЭЖ" мөн "ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ"-ны эх хувь, эсвэл хуулбарыг мөн хэвлэж ирэх. Шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа материалаа бүрэн гүйцэт хэвлэж ирүүлнэ үү. Биеийн байцаалт буюу иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбараа хэвлэж хавсаргаагүй, төлбөрийн баримт хамт ирүүлээгүй тохиолдолд итгэмжлэлийг явуулах боломжгүй. 

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: 
emb.tokyo@gmail.com 
Web: 
http://tokyo.embassy.mn