ИТГЭМЖЛЭЛ, НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ /https://e.notary.mn/consul/login/

Итгэмжлэлийг цахимаар үйлдэхийн тулд

1. https://e.notary.mn/consul/register сайт руу нэвтэрч өөрийн нэр дээр шинэ хаяг нээж бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд e-mail хаягтай байх шаардлагатай бөгөөд гар утаснаас бүртгүүлэх, итгэмжлэл үйлдэх бүрэн боломжтой.

2. Нэвтрэх линк  https://e.notary.mn/consul/login  бүртгүүлсэн e-mail хаяг цахим шууданд ирсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орох.  

 

 Анхаарах зүйлс:

- Төлөөлөгч Японд оршин суугаа хаягаа "криллээр" галиглаж бичих. Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 1 сараас 3 жил хүртэл байна.

- Итгэмжлэлийг 6 үйлдэлийг бөглөж дуусаад ХАДГАЛАХ дарах, түүний дараа "Хянуулах" товчийг дарж ЭСЯ-руу илгээж, баталгаажуулна. 

- ЭСЯ-наас "QR код"-той баталгаажуулсан хувилбар таны цахим нотариатын хаягт "МИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ" цэсэнд очсоны дараа "QR код"-той итгэмжлэлийг "ХЭВЛЭЖ" гарын үсэг зурах, өөрийн болон хүлээн авах хүний бичиг баримтын хуулбар, төлбөрын баримтын хамт хэвлэж авч ирэх.

- Итгэмжлэл тань буцаагдсан төлөвт шилжсэн бол "Миний үйлчилгээ цэс"- рүүгээ орж "Засах" үйлдэл хийн дахин "Хянуулах" аар ирүүлэх боломжтой. 

- Илгээгч итгэмжлэлийн зүүн доод булан дахь “QR код” болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд нотариатч уг кодоор итгэмжлэлийг хүлээн авагчид олгоно. Итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авагч өөрт ойр байрлах нотариатчаас хүлээн авна.

Гадаадын иргэд итгэмжлэлээ хавсралт дахь маягтын дагуу тухайн улсын эх хэл болон монгол хэл дээр бичиж ЭСЯ дээр биечлэн ирж “QR код” үсгэн кодыг үүсгүүлэх авснаар, Монгол Улсад нотариатаас итгэмжлэлээ хүлээн авах боломжтой.  

Хавсаргах материал:

  • Илгээгч болон хүлээн авагчийн хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс төлөөлж итгэмжлэл бичихэд төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбар
  • Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Итгэмжлэл, нотариатын төлбөр 1450 иенийг ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт 

Дээрх материалыг бүрдүүлж ЭСЯ-нд өөрийн биеэр авч ирэх, эсвэл шуудангаар ирүүлэх бол ЭСЯ итгэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 1-2 өдрийн дотор баталгаажуулж нотариатын системд оруулна.

Жич: Доорх төрлийн итгэмжлэлийг иргэн заавал өөрийн биеэр ирж хийлгэнэ. 

1. Байр, орон сууц, хашаа байшин, газар "худалдах" тохиолдолд

2.Хадгаламж захиран зарцуулах, "гүйлгээ хийх, зарлага гаргах" тохиолдолд

3. Гарын үсгийн баталгаа зэрэг болно. 

 

Итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа бичиг баримтаа "ХЭВЛЭЖ" ирэх мөн "ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ"-ны эх хувь, гар утсаар шилжүүлсэн бол баримтны хуулбарыг хэвлэж ирэх. Шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа материалаа бүрэн гүйцэт хэвлэж ирүүлнэ үү. Биеийн байцаалтаа хэвлэж хавсаргаагүй, төлбөрийн баримт хамт ирүүлээгүй тохиолдолд итгэмжлэлийг явуулах боломжгүй. 

 

 

Холбоос 

-  ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ 

- ХХБ-ны итгэмжлэлийн загвар татах бол энд дарна уу

- Хаан банкны итгэмжлэлийн загвар татах бол энд дарна уу

 

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行三菱UFJ銀行
支店名渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: 
emb.tokyo@gmail.com 
Web: 
http://tokyo.embassy.mn

Fb: https://www.facebook.com/MongolEmb/