Гадаад паспорт захиалахад иргэний цахим үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх, хугацаа дууссан тохиолдолд ЭСЯ-нд ирж Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана/. Дэлгэрэнгүй ...
Дэлгэрэнгүй дарах...
Тус ЭСЯ-ны Консулын хэлтэст төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, УБЕГ-ын лавлагаанууд болон жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтын баталгаат орчуулга хийнэ. Дэлгэрэнгүй...
モンゴル国政府の決定により2010年4月より、渡航目的に関わらず、モンゴル国を30日までの期間で訪問する日本国民に対して査証を免除しています。30日を超える滞在の場合、査証を申請して取得する必要があります。... --->
Жич: Төлбөр төлөхөөсөө өмнө үйлчилгээний хураамжтай сайтар танилцаж шилжүүлнэ үү, дутуу төлөлт үүсгэхгүй байх, дутуу төлсөн тохиолдолд зөрүү төлбөрийг нэмж шилжүүлж баримтаа авч ирнэ үү.
Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно. Монгол Улсын харьяатаас гарахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна. Дэлгэрэнгүйг ...
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлж буй 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насанд хүрсэн иргэн ЭСЯ-нд өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Дэлгэрэнгүйг ...
Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах бол ЭСЯ буцах үнэмлэх олгоно. Дэлгэрэнгүй...
Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос өөрийн биеэр ЭСЯ-нд ирж бүртгүүлэх шаардлагатай. Дэлгэрэнгүйг...
Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлнэ. Төрсний гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлнэ. Дэлгэрэнгүй...
Гэрлэлтээ цуцлуулахад эд хөрөнгийн болон хүүхдийн асран хамгаалах эрхийн асуудлаар ямар нэгэн маргаан, зөрчил байхгүй тохиолдолд ЭСЯ захиргааны журмаар гэрлэлтийг цуцална. Дэлгэрэнгүй...
Тус ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийг үндэслэн нас барсны гэрчилгээ олгоно. Дэлгэрэнгүйг ...