сэрэмжлүүлэг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 

Байгалийн гамшгаас сэргийлэх  мэдээлэл авах

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд Японы Цаг уурын газраас зарлаж буй сэрэмжлүүлэг, түгшүүр, цаг агаарын мэдээг анхааралтай сонсож байх хэрэгтэй.
Эдгээр мэдээг телевиз, радио, интернэт зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагддаг тул байнга сонсож байх нь зүйтэй.
Тайфун болон хүчтэй борооны үеэр телевиз, радиогийн цаг агаарын мэдээнээс аюулын түвшинг мэдэх боломжтой.


Радио, телевизээр мэдээлэл авах

Сэрэмжлүүлэг(注意報(ちゅういほう))-ийг гамшиг гарах магадлалтай үед, түгшүүр (警報(けいほう)-ийг ноцтой гамшиг тохиолдох магадлалтай үед зарладаг.
Түгшүүрийн үед илүү болгоомж сэрэмжтэй байх хэрэгтэй ба сэрэмжлүүлэгт ч хөнгөн хандаж болохгүй.
Радио, телевиз зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах цаг агаар, байгалийн гамшгийн талаарх мэдээлэлд анхаарал хандуулан бэлэн байдалд байх хэрэгтэй.

 

Түгшүүр

Япон хэлээр

Монгол галиг

Монгол хэлээр

Бодит нөхцөл байдал

大雨(おおあめ)警報(けいほう)

Оо-амэ кэйхо

Аадар борооны түгшүүр

Аадар борооны улмаас онцгой гамшиг тохиолдох магадлалтай хэмээн урьдчилан үзсэн тохиолдолд зарладаг. Хамрагдах том хохирлоос дурдвал, ноцтой үер ус, нуранги зэрэг болно.

洪水(こうずい)警報(けいほう)

Коозүй кэйхо

Үер усны түгшүүр

Аадар бороо, зүсэрсэн бороо, шар усны үер зэргийн улмаас голын ус нэмэгдэж ноцтой гамшиг тулгарч болзошгүй тохиолдолд зарладаг. Гол усны төвшин нэмэгдэх, эргээс халих, далан эвдэх, нурах зэргээс үүдэн гарах гамшгийг үүнд хамруулдаг. Тодорхой нэг гол мөрний эргэн тойронд анхааруулах тохиолдолд үүнийг “Заасан гол мөрний үеэр усны түгшүүр"(指定(してい)河川(かせん)洪水(こうずい)警報(けいほう) - Шитэй касэн коозүй кэйхо) зарладаг.

大雪(おおゆき)警報(けいほう)

Оо-юки кэйхо

Их цасны түгшүүр

Их цас орсны улмаас үүдэх ноцтой гамшиг тохиолдож болзошгүй үед зарладаг.

暴風(ぼうふう)警報(けいほう)

Боофү кэйхо

Хүчтэй салхи, шуурганы түгшүүр

Хүчтэй салхи, шуурганаас үүдсэн гамшиг гарч болзошгүй тохиолдолд зарладаг.

暴風(ぼうふう)雪(せつ)警報(けいほう)

Боофүсэцү кэйхо

Хүчтэй цасан шуурганы түгшүүр

Цасан шуургаас үүдсэн ноцтой эрсдэл гамшиг гарах магадлалтай тохиолдолд зарлана. “Хүчтэй шуурганы улмаас үүдэх ноцтой гамшиг" дээр нэмэгдэн “Их цасны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас үүдэх гамшиг"-ийн тухайд мөн сэрэмжлүүлдэг. “Их цас+Салхи, шуурга" гэсэн үг биш бөгөөд их цасны улмаас үүсэх магадлалтай бол “Их цасны түгшүүр(大雪(おおゆき)警報(けいほう) - Оо-юки кэйхо)" тусад нь зарладаг.

波浪(はろう)警報(けいほう)

Харо кэйхо

Давалгааны түгшүүр

Өндөр давалгааны улмаас ноцтой хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарладаг. Энэ “Өндөр давалгаа" нь газар хөдлөлтийн улмаас үүсдэг “Цунами"-гаас тэс өөр зүйл.

高潮(たかしお)警報(けいほう)

Такашио кэйхо

Далайн төвшин өндөрссөний түгшүүр

Тайфун, агаарын нам даралт зэргийн улмаас далайн төвшин ер бусаар нэмэгдэн ноцтой хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарладаг.

 

Сэрэмжлүүлэг

Япон хэлээр

Монгол галиг

Монгол хэлээр

Бодит нөхцөл байдал

大雨(おおあめ)注意報(ちゅういほう)

Oo-амэ чүү-и хо

Аадар борооны сэрэмжлүүлэг

Аадар борооны улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай үед зарладаг. Үер усанд автах, нуранги зэрэг аюул хохирол үүнд багтана. Бороо зогссон ч нуранги үүсэх магадлалтай бол уг анхааруулгыг зарласаар байна.

洪水(こうずい)注意報(ちゅういほう)

Коозүй чүү-и хо

Үер усны сэрэмжлүүлэг

Аадар бороо, зүсэрсэн бороо, цас хайлах зэргийн улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарладаг. Голын ус нэмэгдэх, эргээс халин үерлэх, далан эвдэх, нурах зэрэг хохирол үүнд багтана. Мөн тодорхой нэг гол мөрний хүрээнд зарлах тохиолдолд “Заасан гол мөрний үеэр усны сэрэмжлүүлэг"(指定(してい)河川(かせん)洪水(こうずい)注意報(ちゅういほう)- Шитэй касэн коозүй чүү-и хо) зарладаг.

大雪(おおゆき)注意報(ちゅういほう)

Оо-юки чүү-и хо

Их цасны сэрэмжлүүлэг

Их цасны улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай үед зарлана.

強風(きょうふう)注意報(ちゅういほう)

Кёофүү чүү-и хо

Хүчтэй салхины сэрэмжлүүлэг

Хүчтэй салхины улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай үед зарлана.

風雪(ふうせつ)注意報(ちゅういほう)

Фүүсэцү чүү-и хо

Цасан шуурганы сэрэмжлүүлэг

Хялмаа, цасан шуурганы улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай үед зарладаг. “Хүчтэй салхины улмаас үүсэх хохирол" болон “Цасны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг хохирол" үүсэх магадлалтай үед ч уг анхааруулгыг зарладаг. “Их цас"+ “Хүчтэй салхи" гэсэн ойлголт биш бөгөөд их цасны улмаас хохирол үүсэх магадлалтай бол “Их цасны сэрэмжлүүлэг"(大雪(おおゆき)注意報(ちゅういほう) - Оо-юки чүү-и хо)-ыг зарлана.

波浪(はろう)注意報(ちゅういほう)

Харо чүү-и хо

Давалгааны сэрэмжлүүлэг

Өндөр давалгааны улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарладаг. Энд заасан өндөр давалгаа нь газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамигаас тэс өөр зүйл болно.

高潮(たかしお)注意報(ちゅういほう)

Такашио чүү-и хо

Далайн төвшин өндөрсөх сэрэмжлүүлэг

Тайфун, агаарын нам даралтын улмаас далайн төвшин ер бусаар өндөр болсноос үүдэн аливаа хохирол гарах магадлалтай үед зарладаг.

濃霧(のうむ)注意報(ちゅういほう)

Ноомү чүү-и хо

Өтгөн манангийн сэрэмжлүүлэг

Өтгөн манангийн улмаас аливаа хохирол гарах магадлалтай тохиолдолд зарладаг. Авто тээврийн мэдэгдэхүйц хор нөлөө зэрэг бодит байдлыг дурдаж болно.

雷(かみなり)注意報(ちゅういほう)

Каминари чүү-и хо

Аянга цахилгааны сэрэмжлүүлэг

Аянга бууж хохирол учруулах магадлалтай тохиолдолд зарладаг. Бий болсон аянгын үүлийн дор ихэнхдээ үүсдэг ширүүн салхи, мөндрийн хохирлыг урьдчилан сэргийлэн түгшүүр нэмэгдэх нь бий.

なだれ注意報(ちゅういほう)

Надара чүү-и хо

Цасан нурангийн сэрэмжлүүлэг

“Цасан нуранги"-ийн улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарлана.

融雪(ゆうせつ)注意報(ちゅういほう)

Юүсэцү чүү-и хо

Шар усны сэрэмжлүүлэг

Цас хайлсны улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарладаг.

乾燥(かんそう)注意報(ちゅういほう)

Кансоо чүү-и хо

Хуурайшилтын сэрэмжлүүлэг

Агаарын хуурайшилтын улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарладаг. Бодитоор хэлвэл, гал түймрийн аюул бүхий цаг агаарын нөхцөл байдал ажиглагдсан үед зарладаг.

低温(ていおん)注意報(ちゅういほう)

Тэй-он чүү-и хо

Бага температурын сэрэмжлүүлэг

Агаарын хэм буурсны улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарладаг. Бодитоор тайлбарлавал, ургац тариаланд мэдэгдэхүйц хор нөлөө учруулах, өвлийн цагт усны хоолой задрах магадлалтай үед зарлана.

着氷(ちゃくひょう)注意報(ちゅういほう)

Чакүхёо чүү-и хо

Цан буух сэрэмжлүүлэг

Илэрхий цан хярууны улмаас хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарладаг. Бодитоор хэлвэл, холбооны утас, цахилгааны утас, онгоцонд ямар нэгэн хохирол учруулахуйц үед зарлана.

着雪(ちゃくせつ)注意報(ちゅういほう)

Чакүсэцү чүү-и хо

Цасны сэрэмжлүүлэг

Цас орсны улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарлана.
Бодитоор тайлбарлавал, холбооны утас, цахилгааны утас, онгоцонд ямар нэгэн хохирол учруулахуйц үед зарлана.

霜(しも)注意報(ちゅういほう)

Шимо чүү-и хо

Хярууны сэрэмжлүүлэг

Хярууны улмаас аливаа хохирол үүсэх магадлалтай тохиолдолд зарлана. Бодитоор тайлбарлавал, намар эртийн болон хавар оройн хярууны улмаас ургац тариаланд хохирол учруулахуйц үед зарлана.

 

Хот, орон нутгийн засаг захиргааны нэгжээс мэдээлэл авах

Үер ус, салхины аюул, газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшиг тохиолдсон, эсвэл тохиолдох магадлалтай үед ихэнх орон нутгийн засаг захиргааны нэгжээс олон нийтийн мэдээлэлд зориулсан чанга яригчаар иргэдэд байгалийн онцгой байдлын тухай мэдээлэл, нөхцөл байдлыг дамжуулж, хоргодох байр руу явах заавар өгдөг. Телевиз радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авахын хамт орон нутгийн захиргааны байгалийн онцгой байдлын мэдээлэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй.