
Элчин сайд Д.Батжаргал Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотод томилолтоор ажиллав
“Токио 2020” Олимп, паралимпын үеэр манай тамирчдыг дэмжин, бэлтгэл сургуулилт хийлгэх болон байршуулах зэрэгт гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Япон Улсын Шизүока хотын Яйзү хотын дарга Х.Накано-д тусгайлан талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга К.Икэгаяа-тай уулзав. УЛмаар Яйзү хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын даргатай уулзалт зохион байгуулж, Монгол, Японы бизнесийн орчин, харилцаа, хамтын ажиллагааны талаар илтгэл тавив.