ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлж буй 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насанд хүрсэн иргэн ЭСЯ-нд өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана.
Иргэний үнэмлэхээ Монгол Улс дахь харьяа дүүргийн УБЕГ-ын хэлтсээс /1 сар гаруй хугацааны дараа/ өөрийн төрсөн эцэг, эх, ах, дүүгээр дамжуулан авах, бусад тохиолдолд заавал итгэмжлэлээр олгоно.
1. 16 нас хүрч, иргэний үнэмлэх анх удаа авч буй иргэн дараах материал бүрдүүлнэ: - Төрсний гэрчилгээний хуулбар - Бүртгэлийн анкет бөглөх - Иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлэх төлбөр 1650 иен шилжүүлсэн баримт
2. 25, 45 нас хүрээд иргэний үнэмлэхнийхээ хугацааг сунгуулахад дараах материал бүрдүүлнэ: - Иргэний үнэмлэхний хуулбар /хаяж, гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхний лавлагаа/- Бүртгэлийн анкет бөглөх
- Иргэний цахим үнэмлэхний төлбөр 1100 иен шилжүүлсэн баримт Иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаяг нь хамгийн сүүлд Монгол Улсад бүртгэл хийлгэсэн хаягнаас өөр тохиолдолд хаягийн шилжилт хийлгэсэн бичиг эсвэл оршин суугаа хаягийн тодорхойлолт авч ирэх. Хаяг зөрсөн тохиолдолд үнэмлэх Монголд холбогдох харьяа дүүрэгтээ хандаж хаягийн зөрчил арилгасны дараа иргэний үнэмлэх хэвлэгдэх болохыг анхаарна уу.
Иргэний үнэмлэхээ шуудангаар хүлээн авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утсыг бичсэн баталгаат шуудангийн /書留/ дугтуй авч ирэх, эсвэл хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払い/ маягтыг ЭСЯ дээр бичиж үлдээх боломжтой.
ИШБ-д хамрагдсаны дараагаар УБЕГ-ын цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгах боломжтой.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
Embassy of Mongolia /хаяг/: |