МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХ

Япон Улсын иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх


Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аялалын зорилгыг үл харгалзан Япон Улсын иргэд Монгол Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчих бөгөөд 30-аас дээш хоногоор Монгол Улсруу зорчих тохиолдолд виз мэдүүлэх шаардлагатай.

Монгол Улсад 30-аас дээш хоногоор зорчиход: 

1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна. Энэхүү зөвшөөрөл нь Элчин сайдын яаманд цахим хэлбэрээр ирнэ.

2. Монгол Улсын ГИХГ-аас ирсэн зөвшөөрлийн дагуу ЭСЯ-ны Консулын хэлтэс зохих ангиллын виз олгоно. Зөвшөөрлийн дагуу виз мэдүүлэхэд шаардагдах материал:

- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт

- Гадаад паспортын хуулбар
- Виз мэдүүлэх анкет
- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Онгоцны тийзний захиалгын хуулбар
- Монголд байрлах хаяг, зочид буудлын мэдээлэл

- Төлбөр төлсөн баримт

- Материалааа шуудангаар явуулах тохиолдолд хаяг, марк наасан буцах дугтуй

* Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардана.

3. Монгол Улсын харъяатаас гарсан гадаадын иргэнд F2, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд F3 ангилалын 90 хүртэлх хоногийн Монгол Улс руу хувийн хэргээр зорчих визийг ЭСЯ-ны Консулын хэлтэст шууд мэдүүлэн авч болно.

 

Бүрдүүлэх материал:
- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт

- Гадаад паспортын хуулбар, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбарын хамт 
- Виз мэдүүлэх анкет
- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг

- Визийн хуудасны хураамж - 500 иен 


Гуравдагч орны иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Монгол Улсад жуулчны буюу K2 ангиллын 30 хүртэлх хоногийн хугацаатай виз мэдүүлэхэд дараах материал бүрдүүлнэ:

1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
2. Виз мэдүүлэх анкет
3. 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
4. Онгоцны тийзний захиалгын хуулбар
5. Монголд байх зочид буудлын захиалгын хуудас
6. Гадаад иргэний түр оршин суугчийн үнэмлэхний хуулбар (在留カード)
7.Уригч албан байгууллага эсвэл хувь хүний урилга, урилга байхгүй тохиолдолд аялалын хөтөлбөр.   
/Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардана/

Аялал жуулчлалаас бусад төрлийн виз болон 30-аас дээш хоногийн хугацаагаар Монгол руу зорчих тохиолдолд Монгол дахь уригч байгууллага, хувь хүн Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж, зохих ёсны виз мэдүүлэн, визийн зөвшөөрлийг гаргуулна. Тус зөвшөөрөл нь Элчин сайдын яаманд цахим хэлбэрээр ирэх бөгөөд түүнийг үндэслэн зохих ангилалын визийг ажлын 3 хоногт олгоно.

Визийн хураамж:

- 30 хүртэлх хоногийн нэг удаагийн орох жуулчны виз 5500 иен
- 30 хүртэлх хоногийн хоёр удаагийн орох жуулчны виз 7150 иен

- 6 сарын хугацаатай олон удаагийн виз 11550 иен
- 6 сараас 1 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз 22550 иен
- транзит виз нэг удаагийн 2750 иен
- транзит виз хоёр удаагийн 5500 иен
- Транзит виз олон удаагийн 8250 иен


/Визний төлбөр төлөхдөө ГИХГ-аас олгосон зөвшөөрөл дээрх ангилал, төрлийн дагуу  холбогдох төлбөрийг нягталж байж шилжүүлнэ үү/


Визний мэдүүлэг хүлээн авах, олгох цаг: 9:00-12:00 болон 15:00-17:00 цаг


- МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛСЫН ЖАГСААЛТ-

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: Emb.tokyo@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn