НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

Тус ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.  Үүнд: 

- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, тодорхойлолт (монгол хэл дээрх орчуулгын хамт), 

- Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар 

- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт 

- Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар 

- Үйлчилгээний хураамж 1450 иен шилжүүлсэн баримт зэрэг болно.

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn