Япон Улсын иргэд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аялалын зорилгыг үл харгалзан Mонгол Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчих бөгөөд 30-аас дээш хоногоор Монгол Улсруу зорчих тохиолдолд виз мэдүүлэх шаардлагатай.
Гадаадын иргэд Монгол Улсад 30-аас дээш хоногоор урт хугацаагаар зорчиход:
1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж, зохих ёсны “Визний зөвшөөрөл”-ийг гаргуулна. Тус зөвшөөрөл нь Элчин сайдын яаманд цахим хэлбэрээр ирсний дараа иргэд визээ мэдүүлэх бөгөөд ГИХГ-аас ирсэн зөвшөөрлийг үндэслэн ЭСЯ-наас зохих ангиллын визийг ажлын 3 өдөрт олгоно.
Бүрдүүлэх материал:
- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
- Гадаад паспортын хуулбар - Виз мэдүүлэх анкет, 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх
- Визний төлбөр төлсөн баримт
Гуравдагч орны иргэд Монгол Улсад зорчих жуулчны буюу K2 ангиллын 30 хүртэлх хоногийн хугацаатай виз мэдүүлэх:
Бүрдүүлэх материал:
1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт 2. Виз мэдүүлэх анкет 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх 3. Гадаад иргэний түр оршин суугчийн үнэмлэхний хуулбар (在留カード) 4. Уригч байгууллага эсвэл хувь хүний урилга, урилга байхгүй тохиолдолд аялалын хөтөлбөр байж болно. /Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардана/
Визийн хураамж /Визийн ангилалаас үл хамаарна/:
- Нэг удаагийн орох виз 7250 иен - Хоёр удаагийн орох виз 9425 иен
- 6 сарын хугацаатай олон удаагийн виз 15225 иен - 6 сараас 1 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз 29725 иен
- транзит виз нэг удаагийн 3625 иен - транзит виз хоёр удаагийн 7250 иен - Транзит виз олон удаагийн 10875 иен
/Визийн төлбөр төлөхдөө ГИХГ-аас олгосон зөвшөөрөл дээрх орох ангилал буюу Single болон Double entry гэсэн төрлийг харгалзан холбогдох төлбөрийг сайтар нягталж шилжүүлэх/
Монгол Улсын харъяатаас гарсан гадаадын иргэнд F2, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд F3 ангилалын 90 хүртэлх хоногийн Монгол Улс руу хувийн хэргээр зорчих визийг ЭСЯ-ны Консулын хэлтэст шууд мэдүүлэн авч болно.
Бүрдүүлэх материал: - 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
- Гадаад паспортын хуулбар, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбарын хамт - Виз мэдүүлэх анкет, 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх
- Визийн хуудасны хураамж - 725 иен төлсөн төлбөрийн баримт
Визний мэдүүлэг хүлээн авах
Материал хүлээн авах цаг 9:00-12:00 цаг /Материал бүрэн гүйцэт бүрдүүлсэн байх, дутуу материал хүлээн авахгүй/
Виз олгох цаг: 14:00-17:00 цаг
Визтэй холбоотой асуудлаар
Япон хэлээр 03-3469-2179 болон 03-3469-2195
Англи хэлээр 03-3469-2189
Монгол хэлээр 03-3469-2088
- МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛСЫН ЖАГСААЛТ-
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/: Account number of Embassy of Mongolia Bank name: Mitsubishi UFJ /MUFG/ Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 /Touza/ Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/: 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 三菱UFJ銀行 支店名: 渋谷明治通り 支店番号: 470 口座番号: 0458589 /当座/ 口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia /хаяг/: 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 E-mail: Emb.tokyo@gmail.com Web: http://tokyo.embassy.mn
Facebook: MongolEmb
|