ГАДААД ПАСПОРТ
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ЭСЯ-нд захиалах тохиолдолд:
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх, хугацаа дууссан тохиолдолд ЭСЯ-нд эсвэл Осака дахь ЕКГ-т ирж Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана/
- Гадаад паспорт авах мэдүүлгийн хуудас бөглөх 2 хувь
- Цээж зураг хэмжээ 3,5х4,5 см /чанар 413px X 531px/ доорх шаардлагын дагуу https://photo.burtgel.gov.mn руу орж цахимаар зургаа оруулах
Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу зургаа оруулсан байна.
- Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
- Нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх.
- Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
- Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
- Зургийн хэмжээ 3,5х4,5 см, мөн чанарыг https://picresize.com/# -руу орж "custom" гэж сонгон 413px X 531px хэмжээгээр тохируулж, хадгалах дарж тохируулах боломжтой.
- Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг байх.
- Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсөн байх.
ШИНЭЭР ТӨРСӨН БОЛОН 16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХ НЭМЭЛТ МАТЕРИАЛ
1. Төрсний гэрчилгээний хуулбар
2. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар
3. Хэрэв эцэг, эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
5. Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэл Улсын бүртгэлийн нэгдсэн санд /30 хоногийн дараа/ орох тул мэдээлэл нь санд бүртгэгдсэний дараа дээрх шаардлагын дагуу https://photo.burtgel.gov.mn/ руу зургийг оруулах.
6. Гадаад паспортын төлбөр 7250 иен ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт
Гадаад паспортаа шуудангаар Япон дахь гэрийн хаяг руугаа хүлээн авах тохиолдолд марк, хаяг, нэр, холбогдох утсыг бичсэн баталгаат шуудангийн /書留/ дугтуй авч ирэх, эсвэл хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払い/ маягтыг ЭСЯ дээр бичиж үлдээх. Гадаад паспорт хэвлэгдэж ЭСЯ-нд ирэх хугацаа 2-4 сар учир паспортын хугацаагаа дуусахаас өмнө хугацаагаа төлөвлөж захиалах мөн цээж зургийг стандарт, шаардлагын дагуу дээрх сайт руу оруулаагүй тохиолдолд паспорт хэвлэгдэх боломжгүйг анхаарна уу.
ИТГЭМЖЛЭЛ-ээр буюу хувиараа захиалах тохиолдолд
Гадаад паспорт захиалахдаа ЭСЯ-аар дамжуулж итгэмжлэл бичиж Монгол дахь Улсын бүргэлтийн "НЭГ" цэгт хувиараа захиалах боломжтой, хэвлэгдэх хугацаа Улаанбаатар хотод ажлын 5 өдөр бөгөөд Паспортын төлбөрийг Монголд "НЭГ" цэгт төлөх бөгөөд ЭСЯ-нд зөвхөн итгэмжлэлийн төлбөр 1450 иен төлбөр төлнө.
Итгэмжлэлийг цахимаар үйлдэхийн тулд
1. https://consul.notary.
Жич: Итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа бичиг баримтаа "ХЭВЛЭЖ" мөн "ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ"-ны эх хувь. Шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа материалаа бүрэн гүйцэт хэвлэж ирүүлнэ үү.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com
Web: http://tokyo.embassy.mn