БАТАЛГААТ ОРЧУУЛГА

Тус ЭСЯ-ны Консулын хэлтэст төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, УБЕГ-ын лавлагаанууд болон жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтын баталгаат орчуулга хийнэ. Бусад төрлийн бичиг баримтын орчуулгыг баталгаажуулах бол тухайн орчуулгыг хувь хүн өөрөө хийлгэсэн ба эх хувийн хамт авч ирж баталгаажуулах боломжтой. Хувь хүний өөрөө хийсэн орчуулга нь үнэн зөв байх шаардлагатай. 

 

Орчуулга хийлгэхэд шаардагдах материал:

1. Тухайн бичиг баримтын эх хувь
2. Хэрэв тухайн бичиг баримтын эх хувь байхгүй бол тод, гаргацтай хэвлэсэн хуулбар байж болно
3. Төлбөр төлсөн баримт 1 хуудас орчуулга 550 иен
4. Материалаа шуудангаар явуулж буй тохиолдолд төлбөр шилжүүлсэн баримт, хаяг, холбогдох утас, марк бүхий баталгаат шуудангийн /書留/ буцах дугтуй, Баталгаат шуудангийн дугтуй хийж явуулаагүй тохиолдолд хүлээн авагч тал төлөхөөр буюу *着払い* шуудангаар явуулахыг анхаарна уу.

 

Жолооны үнэмлэх орчуулуулахад үнэмлэх хүчинтэй эсэхийг нотлох ЗЦГ-ын тодорхойлолт шаардлагатай. Тодорхойлолтыг http://www.service.police.gov.mn/pages/Driver.aspx болон https://e-mongolia.mn/home цахим хуудаснаас үнэ төлбөргүй татаж авах боломжтой. 

 

 

Япон Улсад шинээр жолооны үнэмлэх авах хүсэлтэй иргэдийн анхааралд


- Японы Замын Цагдаагийн газарт японы жолооны үнэмлэх авахаар хүсэлт гаргаж буй иргэн нь үнэмлэх авсанаас хойш 3-аас доошгүй сарын хугацаатай автомашин жолоодсон туршлагатай байхыг шаарддаг.

- Мөн аливаа төрлийн хуурамч бичиг баримтыг хүлээн авахгүй ба үнэмлэх эзэмшигч нь жолооны үнэмлэхээ авах үедээ Монгол улсад оршин сууж байсан байх хатуу шаардлага тавьдаг болохыг анхаарна уу.

- Японы зарим муж, дүүргийн Замын цагдаагийн газар Монгол Улсын жолооны үнэмлэхний талаар дэлгэрэнгүй лавлагаа шаарддаг болно. Энэхүү лавлагааг Монгол Улсын Замын цагдаагийн газраас авч болно.

 

Олон улсын жолооны үнэмлэхтэй иргэдийн анхааралд

Монгол Улсын жолооны үнэмлэх болон манай улсад олгогдож буй ОУ-ын жолооны үнэмлэхээр Япон улсад авто тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй болохыг иргэд анхаарна уу.
Учир нь манай улс 1968 оны “Замын хөдөлгөөний тухай Веннийн Конвенц”-д 1997 онд нэгдэн орсон бөгөөд Япон улс нь зөвхөн 1949 оны “Замын хөдөлгөөний тухай Женевийн Конвенц”-д нэгдсэн улсын, гагцхүү тус конвенцид заагдсан шаардлага, стандартын дагуу хэвлэгдсэн жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, өөрийн нутагт хүчин төгөлдөрт тооцдог ажээ.
Иймд та бүхэн манай улсад олгогдож буй Олон Улсын жолооны үнэмлэхийг ашиглахдаа анхаарал болгоомжтой байж, дээр дурьдагдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.keishicho.metro.tokyo.jp/multilingual/english/traffic_safety/drivers_licenses/index.html
http://www.traffic-institute.mn сайтуудаас тус тус авах боломжтой.

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel:      03-3469-2088
Fax:     03-3469-2216
E-mail:  emb.tokyo@gmail.com
Web:     http://tokyo.embassy.mn