ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

 

Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлнэ. Төрсний гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлнэ: Үүнд

 

1. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа (шюссэн шёомейшё) эх хувь, эсвэл тамга дарж баталгаажуулсан хуулбар
2. Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
3. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар (эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн бол жолооны үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар)
4. Төрснийг бүртгэх анкет, болон өргөдлийн маягт (эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн бол Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг эх харилцан тохиролцож тус тусдаа өөрийн эх хэл дээр гаргасан өргөдөл, монгол хэл дээрх орчуулга хавсаргах)

5. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн нэрээр бүртгүүлэх бол эцэг, эх тус тусдаа өргөдөл гаргана. 

6. Гэрчилгээний төлбөр 1450 иен ЭСЯ-ны дансанд төлсөн баримт

 

Хүүхдээ төрснөөс хойш 30 хоногийн дотор хүндэтгэх тодорхой шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд нэмэлтээр УБЕГ-ын бүртгэлийн хэлтсээс Монгол Улсад давхардуулан бүртгэл хийлгээгүй тухай лавлагаа авсан байх. 

 

Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй иргэний дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгэхдээ дараах заалтыг үндэслэнэ

“Харьяатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “МУ-ын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” тул УБЕГ-ын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.9-д заасны дагуу дээрх төрлийн бүртгэлийг хөтлөхдөө эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл, тухайн хүүхэд өөр улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон баримт бичгийг үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, МУ-ын регистрийн дугаар олгохыг анхаарна уу.

 

Хэрэв таны хүүхэд Япон эсвэл бусад улсын харьяат иргэнээр бүртгэгдсэн бол Таны хүүхдэд Монгол Улсын төрсний гэрчилгээг давхардуулан олгохгүйг анхаарна уу. 

 

Жич: Шуудангаар материалаа хүлээн авахгүй болсон тул хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор эцэг эхийн аль нэг эсвэл төлөөлөгч нь өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү. 

 

Холбогдох хуулийн заалт:

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /6 дугаар зүйл.Төрсний бүртгэл/

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn