ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ
Монгол Улсын иргэн гэрлэлтээ ЭСЯ-нд батлуулахад доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Гэрлэж байгаагүй, цуцлуулсан болон ганц бие болох талаар УБЕГ-ын лавлагаа. Түц машин болон e-mongolia гийн лавлагаа байж болно.
3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /эхнэр, нөхөр болох иргэн тус тусдаа бичиж огноо, гарын үсэг зурсан байх/
4. Эхнэрийн болон нөхрийн талын гэрчийн өргөдөл /регистрийн дугаар тусгасан байх/
5. Гэрлэснийг бүртгэх анкет
6. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа 1 маягт бөглүүлэх
7. Гэрлэлтийн гэрчилгээний хураамж 1100 иен ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт
Япон Улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд
Япон талдаа эхэлж бүртгүүлэх бөгөөд үүний тулд Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагааг /тодорхойлолтуудын хүчинтэй хугацаа 45 хоног/ ЭСЯ-нд авч ирэн зөвшөөрлийн хуудас буюу 婚姻具備証明書-ийг япон хэлдээр гаргуулан авч Япон дахь харьяа дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлнэ. Үүний дараа дүүргээс өгөх ургийн бичиг буюу 戸籍謄本-ыг бусад бүрдүүлэх материалын хамт ЭСЯ-нд авч ирснээр Монгол талд бүртгүүлнэ.
- Япон болон бусад улсын иргэний бүрдүүлэх материал:
1. Гадаад паспортын хуулбар эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
2. Япон Улсын иргэн бол Ургийн бичиг /эх хувь/ /Монгол хэл дээрх орчуулгын хамт/ бусад улсын иргэний хувьд ургийн бичигтэй дүйцэх гэрлэсэн тухай нотолгоо, албан бус орчуулгын хамт
3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /Монгол хэл дээрх албан бус орчуулгын хамт/
4. Гэрлэлтийн гэрчийн өргөдөл /төрсөн огноо тусгасан байх/
5. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа 1 маягт бөглүүлэх
Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос өөрийн биеэр ЭСЯ-нд ирж бүртгүүлэх шаардлагатай.
Жич: Гэрлэлтийг Монгол Улсад бүртгүүлэх тохиолдолд Улаанбаатар дахь УБЕГ-т хандана.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com
Web: http://tokyo.embassy.mn