ИТГЭМЖЛЭЛ, НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
1. Бүртгэл үүсгэх линк https://consul.notary.mn/register руу нэвтэрч өөрийн нэр дээр шинэ хаяг нээж бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд e-mail хаягтай байх шаардлагатай. Гар утас, таблетнаас бүртгүүлэх, итгэмжлэл үйлдэх бүрэн боломжтой.
2. Нэвтрэх линк https://consul.notary.mn/login бүртгүүлсэн e-mail буюу цахим шууданд ирсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орох.
Анхаарах зүйлс:
- Бүртгэл үүсгэхдээ e-mail цахим шуудангаа алдаагүй зөв бичих зөрүүтэй, буруу бүртгүүлвэл нэвтрэх нэр, нууц үг ирэхгүй байгааг анхаарна уу.
- Төлөөлөгч Японд оршин суугаа хаягаа монгол үсгээр "криллээр" галиглаж бичих.
- Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 1 сараас 3 жил хүртэл байна.
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг, эхийн хэн нэг нь төлөөлж бичих бөгөөд хүүхдийн овог, нэр, регистрийн мэдээллийг итгэмжлэлээр олгож буй бүрэн эрхийн сонголтуудаас "Бусад" гэдэг ангилал сонгоод шинэ талбарт нэмж бичих. Хүүхдийн мэдээллийг Төлөөлүүлэгч хэсэгт бичихгүй.
- Итгэмжлэлийг бүх үйлдлийг бөглөж дуусаад "ХАДГАЛАХ" дарах, түүний дараа "ХЯНУУЛАХ" товчийг дарж ЭСЯ-руу хянуулахаар илгээнэ.
-ЭСЯ-наас "QR код"-той баталгаажуулсан хувилбар таны цахим нотариатын хаягт "МИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ" цэсэнд очсоны дараа "QR код"-той итгэмжлэлийг "ХЭВЛЭЖ" гарын үсэг зурах, өөрийн болон хүлээн авах хүний биеийн байцаалт буюу иргэний үнэмлэх /эсвэл гадаад паспорт/-ийн хуулбар, төлбөрын баримтын хамт хэвлэж авч ирэх.
Жич: Итгэмжлэл тань буцаагдсан төлөвт шилжсэн тухай майл ирвэл "Миний үйлчилгээ цэс"-рүүгээ дахин орж "Засах" үйлдэл хийн дахин "Хянуулах" дарж ирүүлэх.
- Илгээгч итгэмжлэлийн зүүн доод булан дахь “QR код” болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд Монголд нотариатч уг кодоор итгэмжлэлийг хүлээн авагчид олгоно. Итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авагч өөрт ойр байрлах нотариатчаас хүлээн авах боломжтой.
- Итгэмжлэлийг ЭСЯ-нд хүлээн авсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор баталгаажуулж, нотариатын системд оруулдаг. Иргэд итгэмжлэлээ хүлээлгэн өгсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн Монголд нотариатаас хүлээн авах боломжтой.
- Гадаадын иргэд итгэмжлэлээ хавсралт дахь маягтын дагуу тухайн улсын эх хэл болон монгол хэл дээр давхар бичиж авч ирэх бөгөөд ЭСЯ дээр “QR код” болон үсгэн кодыг үүсгүүлэн ЭСЯ-нд ирж гарын үсэг зурснаар Монголд нотариатаас авах боломжтой.
Хавсаргах материал:
- Өөрийн болон хүлээн авах хүний биеийн байцаалт буюу иргэний үнэмлэх /эсвэл гадаад паспорт/-ийн хуулбар,
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг/эх нь төлөөлж итгэмжлэл бичихэд хүүхдийн овог, нэр регистрийг агуулга дотор нь заавал тусгах "Бусад" гэдэг ангилал сонгож нэмэлт талбарт бичих, төрсний гэрчилгээ хэвлэж авч ирэх.
- Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Итгэмжлэл, нотариатын төлбөр 1450 иенийг ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн төлбөрын баримтны эх хувь, гар утсаар төлсөн бол төлбөр төлсөн баримтны хуулбар хэвлэж авч ирэх.
Жич: Доорх төрлийн итгэмжлэлийг иргэн заавал өөрийн биеэр Токио дахь ЭСЯ эсвэл Осака дахь ЕКГ-т ирж хийлгэнэ.
1. Байр, орон сууц, хашаа байшин, газар "худалдах, арилжих, нэр шилжүүлэх" тохиолдолд
2.Хадгаламж захиран зарцуулах, данснаас "гүйлгээ хийх, зарлага гаргах, зарцуулах" тохиолдолд
3. Гарын үсгийн баталгаа, Өвлөх эрхтэй холбоотой өргөдөл зэрэг болно.
Итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа биеийн байцаалтаа "ХЭВЛЭЖ" ирэх мөн "ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ"-ны эх хувь, гар утсаар шилжүүлсэн бол баримтны хуулбарыг хэвлэж ирэх. Шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа материалаа бүрэн гүйцэт хэвлэж ирүүлэх, биеийн байцаалтаа хэвлэж хавсаргаагүй, төлбөрийн баримт хамт ирүүлээгүй тохиолдолд итгэмжлэл явахгүй.
Холбоос
- ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com
Web: http://tokyo.embassy.mn