Гадаад паспорт захиалахад иргэний цахим үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх, хугацаа дууссан тохиолдолд ЭСЯ-нд ирж Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана/. Дэлгэрэнгүй ...
Дэлгэрэнгүй дарах...
Тус ЭСЯ-ны Консулын хэлтэст төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, УБЕГ-ын лавлагаанууд болон жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтын баталгаат орчуулга хийнэ. Дэлгэрэнгүй...
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аяллын зорилгыг үл харгалзан Япон Улсын иргэд Монгол Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчих бөгөөд 30-аас дээш хоногоор Монгол Улсруу зорчих тохиолдолд виз мэдүүлэх шаардлагатай.
Жич: Төлбөр төлөхөөсөө өмнө үйлчилгээний хураамжтай сайтар танилцаж шилжүүлнэ үү, дутуу төлөлт үүсгэхгүй байх, дутуу төлсөн тохиолдолд зөрүү төлбөрийг нэмж шилжүүлж баримтаа авч ирнэ үү.
Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно. Монгол Улсын харьяатаас гарахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна. Дэлгэрэнгүйг ...
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлж буй 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насанд хүрсэн иргэн ЭСЯ-нд өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Дэлгэрэнгүйг ...
Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах бол ЭСЯ буцах үнэмлэх олгоно. Дэлгэрэнгүй...
Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос өөрийн биеэр ЭСЯ-нд ирж бүртгүүлэх шаардлагатай. Дэлгэрэнгүйг...
Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлнэ. Төрсний гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлнэ. Дэлгэрэнгүй...
Гэрлэлтээ цуцлуулахад эд хөрөнгийн болон хүүхдийн асран хамгаалах эрхийн асуудлаар ямар нэгэн маргаан, зөрчил байхгүй тохиолдолд ЭСЯ захиргааны журмаар гэрлэлтийг цуцална. Дэлгэрэнгүй...
Тус ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийг үндэслэн нас барсны гэрчилгээ олгоно. Дэлгэрэнгүйг ...