Япон Улс гадаадын “Тусгай ур чадвартай ажилтан” тогтолцооны хамрах хүрээг өргөжүүлнэ.
2025-06-05
Япон улс дотоод ажиллах хүчний ноцтой хомсдолыг шийдвэрлэх үүднээс гадаад ажилчидад зориулсан "Тусгай Ур Чадвартай Ажилтан" оршин суух зөвшөөрлийн хамрах хүрээг өргөжүүлэх талаар хэлэлцэж байгаа талаар эрх баригч Либерал Ардчилсан Намын хорооноос танилцуулжээ.
Тус төсөлд хамрагдах боломжтой салбаруудын одоогийн тоог 16-аас 19 болгож нэмэгдүүлэх санал гарсан бөгөөд агуулахын менежмент, хог хаягдлын боловсруулалт, даавуу угаах үйлчилгээ (linen supply) гэсэн гурван шинэ салбарыг нэмэхээр тусгасан байна.
2019 онд батлагдсан энэ оршин суух зөвшөөрлийн хүрээнд барилга, асаргаа сувилгаа, газар тариалан зэрэг ажиллах хүчний хомсдолтой 16 салбарт гадаад ажилчид ажиллах боломжтой бөгөөд дийлэнх хувь нь Ур чадварын дадлагажигч хөтөлбөрөөс шилжин ирсэн байдаг.
- "Тусгай Ур Чадвартай Ажилтан №1" оршин суух зөвшөөрөл: Японд 5 жил ажиллах эрхтэй. Хэлний мэдлэг болон тодорхой мэргэжлийн шалгалтад тэнцсэн байх шаардлагатай.
- "Тусгай Ур Чадвартай Ажилтан №2" оршин суух зөвшөөрөл: Сунгалтын хязгааргүй бөгөөд байнгын оршин суух эрх авах, гэр бүлээрээ амьдрах боломжтой.
Японы Цагаачлалын албаны мэдээлснээр 2024 оны жилийн эцсийн байдлаар 280,000 гаруй гадаад ажилчид энэ оршин суух зөвшөөрлийн хүрээнд ажиллаж байна.
Эх сурвалж: https://mainichi.jp/english/articles/20250516/p2g/00m/0bu/012000c