"АЛДАРТ ЭХ"-ийн одон мэдүүлэх
2023-03-24
“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд доорх баримт бичгийг бүрдүүлэн, жил бүрийн 3 дугаар сарын 10-ны дотор тус ЭСЯ-ны Консулын хэлтэст ирүүлнэ үү. Үүнд:
1. Анкет (холбоо барих утасны дугаарыг заавал тусгах),
2. Ээжийн иргэний үнэмлэхийн хуулбар,
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан байх/,
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 наснаас өмнө үрчилж авсан байх),
5. Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийн нас барсны гэрчилгээний хуулбар,
Жич: Бага хүүхэд тухайн жилийн 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар болон өмнө нь 1 нас хүрсэн байх,Төрсний гэрчилгээнүүдийг тус бүр нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Нотариатын төлбөр 1550 иен, дансны дугаарыг https://tokyo.embassy.mn/page/503 руу орж харах. 2025 оны 2 дугаар сарын 6-наас хойш шинэ журмын дагуу материалыг хүлээн авна.
“Эхийн алдар” одонгоор шагнах журам, Анкет ШИНЭ 2025 болон Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хавсаргав.
Холбогдох хуулийн заалттай https://legalinfo.mn/mn/detail/431 -руу орж танилцах
Консулын хэлтэс