Гэрлэлт бүртгэл

2023-07-07


Гэрлэлтээ ЭСЯ-нд эсвэл Осака дахь ЕКГ-т батлуулахад доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Гэрлэснийг бүртгэх анкет /ХАВСРАЛТ аас татах/
2. Гэрлээгүй, өмнөх гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ-ын лавлагаа эсвэл Е-mongolia гийн лавлагаа /монгол хэлдээрх/. 
3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /эхнэр, нөхөр өргөдлөө тус тусдаа бичиж огноо, гарын үсэг зурсан байх, Үүнд: Монгол Улсын гэр бүлийн тухай хуульд харшлах зүйл байхгүй, өөрийн хүсэлтээр гэрлэлтээ батлуулах хүсэлтэй байгаагаа тусгасан байх/ 
4. Гэрчийн өргөдөл /эхнэрийн талын болон нөхрийн талын тус тус гэрчийн өргөдөл, /гэрч нь 18 нас хүрсэн байх, овог, нэр бүтэн бичих, регистрийн дугаар, гэрчээр байлцсан тухайгаа тусгасан байх/ 
5. ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг /эхнэр, нөхөр дундаа нэг маягт бөглүүлэх, хавсралт дахь монгол хэлдээрх орчуулгын маягт хамт бөглөх, шинжилгээнүүд заавал нэг эмнэлэгт өгөх шаардлагагүй, Монголд шинжилгээ өгсөн бол хугацаа 5 сараас хэтрээгүй байх/

6. Гэрлэлтийн гэрчилгээний төлбөр 1550 иен ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт эх хувь

Бичиг баримтаа бүрэн гүйцэт бүрдүүлж өөрийн биеэр ирэх, иргэний үнэмлэхний хугацаа дуусаагүй байх.

Япон Улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд

1. Япон талдаа эхэлж гэрлэлтээ бүртгүүлэх бөгөөд үүний тулд Монгол Улсын иргэн нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлээгүй ганц биеийн лавлагааг ЭСЯ-нд авч ирэн гэрлэх Зөвшөөрлийн хуудас буюу /婚姻具備証明書/-ийг япон хэлдээр гаргуулан авч Япон дахь харьяа дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлнэ. Жич: Тус хуудсыг шуудангаар авах бол иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлээгүй ганц биеийн лавлагаа, 825 иен төлсөн баримт эх хувь болон буцаах хаягтай баталгаат шуудангийн шинэ дугтуйг хамт ирүүлнэ. 

Япон болон бусад гадаадын иргэний бүрдүүлэх нэмэлт материал: 
1. Гадаад паспортын хуулбар эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /төрсөн огноо бичигдсэн байх/

2. Японд гэр бүл болсон тухай  /戸籍謄本/ эсвэл гэр бүл болсныг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/ 

     эсвэл тухайн иргэн өөрийн улсдаа гэрлээгүй, ганц бие болохыг нотлох бичиг /эх хувь/  /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/ 

3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өөрийн эх хэл дээрээ бичсэн өргөдөл мөн Монгол хэл дээрх албан бус орчуулга, орчуулгын маягт хавсралтаас татах

4. Гэрчийн өргөдөл, гэрч нь 18 нас хүрсэн байх, гэрч гадаадын иргэн бол эх хэл дээрх өргөдөл, мөн монгол хэл дээрх албан бус орчуулга /төрсөн огноо тусгасан байх/ 
5. ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг /эхнэр, нөхөр дундаа нэг маягт бөглүүлэх, хавсралт дахь орчуулгын маягт хамт бөглөж хавсаргах  /тус шинжилгээг заавал нэг эмнэлэгт өгөх шаардлагагүй/


Гэрлэх хос өөрийн биеэр ЭСЯ эсвэл Осака дахь ЕКГ-т ирж бүртгүүлнэ. Материал бүрэн бүрдүүлсэн байх, ХАВСРАЛТ хэсгээс маягт болон загвар татаж авах. 

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: [email protected] 
Web: http://tokyo.embassy.mn